Төв аймгийн Засаг даргын 8 сарын 16-ний өдрийн А/481 тоот захирамж, Сумын Засаг даргын албан даалгаврын дагуу Төв аймгийн Баянхангай сумынхан гар тэжээл бэлтгэх аяныг өөрийн сумандаа хэрэгжүүлэн зохион байгуулж эхлээд байна.
Тус аяны хүрээнд Баянхангай сумын Төсвийн 5 байгууллага гар тэжээл бэлтгэх ажилд идэвхи санаачлагатай оролцож, байгууллага тус бүр ажилчдын тоогоор хүний 5 кг буюу нийт 400 гаруй кг халгай, лууль зэрэг ургамал түүж бэлтгэн түүнийгээ давс хивэгтэй хольж зоодой бэлтгэхээр ажиллаж байна.