ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Дархан хот сүлд дуундаа гэрэлт хөшөө босголоо

2017-09-20

Социалист орнуудын хамтийн үр дүнтэй бүтээн байгуулаллт болох төмөр замын зангилааг түшиглэн бий болсон Дархан хот өдгөө 56 дахь намартайгаа золгож байна. Тэр ч утгаараа “Найрамдал”-ын хот хэмээн нэрлэгдсэн Дархан хотын тухай олон сайхан дуу байдаг. Харин албан ёсны сүлд дуугаар өргөмжлөгдсөн “Хамгийн сайхан хот” дууг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосон бол үгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдорж зохиосон байдаг.
2001 оны 5-р сарын 9-ны өдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 47-р тогтоолоор “Хамгийн сайхан хот” дууг Дархан хотын сүлд дуу болгон албан ёсоор зарласнаас хойш 16 жилийн дараа уг дуундаа Дарханчууд тэр дундаа соёл, урлагийн салбарынхан хамтын хүчээр Гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ.
Монголын соёл, урлагийн ажилтын өдрийн хүрээнд бүтээгдэн нээлтээ хийсэн тус Гэрэлт хөшөөг хийх санаачилгыг энэ оны соёл урлагийн байгууллагын ажлын төлөвлөгөөнд "57+1" төслийн хүрээнд цогцлоосон юм. Тодруулбал 2017 онд хийгдэх ажлуудынхаа төлөвлөгөөнд бүтээлч ажлуудыг хийх санаачлагын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 57 соёл, урлагийн байгууллагынхан тус бүртээ ажил санаачилсан.
Тэр дундаа аймгийн төв номын сангийн дарга Д.Цэрэндаваагийн хотынхоо сүлд дуунд гэрэлт хөшөө босгох санаачлагыг соёл, урлагийн байгууллагууд дэмжиж ийнхүү бодит ажил болгожээ. Энэхүү гэрэлт хөшөөг босгоход Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК, Дулаан цахилгаан станц ТӨХК, Дархан-Ус суваг ОНӨҮГ зэрэг байгууллагууд хандив өргөсөнөөс гадна боловсрол, соёл, урлагин байгууллагууд идэвхитэй оролцжээ.
Гэрэлт хөшөөг босгох ажлын гүйцэтгэлийг Дарханы Зураач урчуудын холбооныхон бүтээж, эртний сүг зургийг ч мөн дүрслэн сийлсэн бол нийт өртөг нь 5,170,000 төгрөг бүтсэн ажээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 73
2 / 3%
3 / 4%
44 / 60%
1 / 1%
23 / 32%