Дархан-Уул аймгийн ГХУСАЗЗ, Дархан сумын ГХУСАЗЗ-ийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх , хамтарсан багуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилтын хүрээнд “Хамтарсан баг –Иргэдийн амьдралд” 3 сарын аяныг зарлаж хүрээнд амжилттай хэрэгжүүлэн ажиллав.
Аяныг сумын ГХУСАЗЗ сумын ЗДТГ, аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнүүдтэй хамтран дүгнэсэн байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд , залуучуудын хөгжлийн газар , сумын ЗДТГ-аас санал авсан бөгөөд Дархан сумын 2,13 дугаар багийг шалгаруулахаар дэмжсэн байна. Түүнчлэн Дархан сумын 15 дугаар багийн Хамтарсан баг иргэн Б-г газар, орон гэртэй болгох асуудлыг шийдвэрлэж, гурван хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжийг бүрдүүлжээ. Дархан сумын ГХУСАЗЗ-өөс “Хамтарсан баг - Иргэдийн амьдралд “ аяны удирдамж, төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг бүрэн хэрэгжүүлж, гэр хорооллын багуудаас Дархан сумын 2 дугаар баг, орон сууцны хорооллоос Дархан сумын 13 дугаар баг тус тус шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртээв.
Шагналыг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, сумын ИТХ-ын Тэргүүлэгч Д.Жамбалдорж нар гардуулан өглөө. Цаашид хамтарсан багууд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарч иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж ажиллах шаардлагатайг онцлон хэллээ.