Аймаг, сумын ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэл, Засаг даргын мөрийн хөтөлбөрт соён гэгээрүүлэх зорилгоор “Оюунлаг Дарханчууд “ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж тусгагдсан. “Соён гэгээрүүлэх хөтөлбөр” –ийн хичээл сургалтаар 2017 онд 100 залуу сургагч багш бэлтгэх, баг тус бүрээр бүсчилсэн сургалт, танхимын болон ганцаарчилсан, бүлэг, аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгуулж 3000 гаруй иргэдийг хамруулах зорилт тавьсан юм. Сургалтын үргэлжлэл 2017.09.17-ны өдөр Дархан сумын 10,11,13,14,16 дугаар багуудын иргэдийн дунд өргөтгөсөн хэлбэрээр Залуучууд театрын дугуй танхимд соён гэгээрүүлэх хичээл сургалтыг явуулав.
Соён гэгээрүүлэх хөтөлбөрийн багш Л.Гүнчин, Д.Тожил нар хичээлийг удирдан явуулсан юм Сургалтад 60 гаруй иргэд оролцож тус хичээл сургалтыг цаг үеэ мэдэрсэн, нүдээ олсон сургалт гэдгийг онцлон хэлэв. Мэдлэг оюунаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй цаашид хөгжих, ажил хийх хүсэл сонирхолтой иргэд, оюутан залуусыг идэвхтэй хамруулах бөгөөд боловсрол, мэргэжил, нас хүйс харгалзахгүй бөгөөд үнэ төлбөргүй сургалт явагдахаараа онцлогтой.