Монголын соёл урлагийн ажилтаны болон Номын баярын өдрүүдийн хүрээнд аймгийн соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалга”-ны өдрийг 2017.09.16-ны өдөр “Дархан 50” цогцолборт зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Аймаг, сумын Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Ном" хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэн уншигч иргэд, оюутан сурагчдад эрэлт ихтэй байдаг 291 боть номыг аймгийн төв номын санд нийлүүлжээ.
Тус номууд 5 сая төгрөгийн өртөгтэй ба Аймгийн Төв номын санд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал гардуулан өгөв. Энэ нь уншигч олон түмэн, оюутан сурагчдын мэлмийг нээсэн, буянтай үйлс боллоо. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч нарын санаачлагаар “Ном хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн байна. Оюунлаг Дарханчуудын оюун санаанд хөрөнгө оруулалт хийж "Ном хөтөлбөр" амжилттай хэрэгжив.