Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017
оны 8-р сарын 31-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Ажилтай орлоготой иргэн”
урианы жилийн ажлын явц, “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц,
аймаг хөгжүүлэх сангаас авсан зээлийн зориулалт, зарцуулалт, зээлийн эргэн
төлөлт түүний үр дүнг шалгах Ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
Б.Жаргалмаагаар ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын
тэргүүлэгч Б.Нямдорж, төлөөлөгч Б.Наранбат, Хөдөлмөр Халамж үйлчилгээний Газрын
Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг, Ажлын албаны ажилтан Д.Оюунсайхан,
нар орж ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбатын баталсан удирдамжийн
дагуу тус ажлын хэсэг 9-р сарын 11-ээс
9-р сарын 14-ны өдрүүдэд Бүрэн Эрдэнэсант, Цээл, Угтаалцайдам, Баянхангай
сумдад ажиллав.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Ажилтай орлоготой иргэн”
урианы жилийн ажлын явц, “Хоршоог хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц,
аймаг хөгжүүлэх сангаас авсан зээлийн зориулалт, зарцуулалт болон хугацаа
хэтэрсэн зээлийн эргэн төлөлтийн талаар бодит байдалтай танилцан ажилласан
бөгөөд ажлын хэсгийн дүн мэдээг 9-р сарын 21-ний өдрийн аймгийн ИТХ-ын
тэргүүлэгчдийн XIII хуралдаанд танилцуулах юм.