Зүүн бүсийн сумдын ИТХ-ын Түшиц Хурлын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэ суманд боллоо. Хуралд Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Архуст, Баянжаргалан, Баян сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Хурлын Тэргүүлэгчид оролцов.
Сумдын ИТХ-ын дарга, хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Ногоон сор ХХК-ны өвөл зуны хүлэмж, Чингис хааны морьт хөшөөт цогцолбортой танилцан Есөн өрлөг жуулчны баазад хуралдан зохион байгуулалтын асуудал хэлэлцэн Зүүн бүсийн Түшиц хурлын нарийн бичгийн даргаар Баянжаргалан сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга н.Туяасайханыг 100 хувийн саналаар сонгосон байна.
Мөн хуралдаанаар Түшиц хурлын хуралдааны дэг, ажиллах
журам, 2017-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж харилцан
туршлага, санал бодлоо солилцсон байна.