Энэ хичээлийн жилд Угтаалцайдам сум нь Олон улсын стандартад нийцсэн шинэ хөлбөмбөгийн талбайтай болсон. Тус суманд Аймгийн хөлбөмбөгийн холбоо, Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн аварга шалгаруулах өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд 5 сумын 8 баг тамирчид 11 нас 13 насны ангилалд хурд хүчээ сорин амжилттай оролцсон байна.
Тэмцээний 11 насны ангилалд Тэргүүн байрыг Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн баг, Дэд байрыг Угтаалцайдам сумын ЕБС-ийн баг, 3-р байрыг Заамар сумын Шижир алт баг хүртсэн бол 13 насны ангилалд Тэргүүн байрыг Заамар сумыын Шижир алт баг, Дэд байрыг Лүн сумын ЕБС-ийн баг, 3-р байрыг Зуунмод “Хүмүүн цогцолбор” сургуулийн баг тамирчид тус тус эзэлсэн байна.
Мөн тэмцээний мэргэн буучаар 13 насны ангилалд өрсөлдсөн Шижир алтын тамирчин Г.Баярсайхан, Шилдэг хаалгачаар 11 насны ангилалд өрсөлдсөн Угтаалцайдам сумын тамирчин Э.Амгалан, Шилдэг тэгш тоглогчоор 11 насны ангилалд тоглосон Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургуулийн тамирчин Б.Отгонбаатар нар шалгарчээ.