Төв аймгийн Өндөрширээт сум гар тэжээл бэлтгэх тухай Аймгийн Засаг даргын 8 сарын 16-ний өдрийн А/481 тоот захирамж, Сумын Засаг даргын албан даалгаврын дагуу гар тэжээл бэлтгэх аяныг өөрийн сумандаа хэрэгжүүлэн зохион байгуулж эхлээд байна.
Тус аяны хүрээнд Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газар болон Соёлын төвийн албан хаагчид бусдыгаа уриалан оролцож таана 500 кг, халгай 50 кг-ыг түүж бэлтгээд байгаа бөгөөд одоогоор бэлтгэн авсан үр тарианы бүтээгдэхүүнүүдээ хатаах, дарах ажлуудыг хийж байна.

