Аймгийн Засаг дарга тариалан бүхий 11 сумдтай цахим хурал хийж Төв аймгийн сумдын ургац хураалтын явц байдлыг газар дээрээс нь сонсох, мал аж ахуй өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон ургац хураалтын чиглэлээр тодорхой арга хэмжээ авах талаар үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрээр:https://youtu.be/5FgEhJwWBBc
- Ногоон тэжээл рүү шилжиж байгаа талбай, бороо хур орсонтой тохиолдуулах нэмж хураан авч болох талбайн хэмжээг гаргах.
- Аж ахуй нэгж иргэд технекийн бүрэн бүтэн байдал, ажиллах хүч, шатахууны асуудал бэлэн эсэх.
- Аж ахуй нэгж шатахууны гэрээгээ хийж дуусгах.
- Ургац хураалтын ажилтай холбогдуулаад ургац хураах талбайгаа малаас хамгаалах талаар онцгой анхаарч ажиллах.
- Сумдын дарга нар аж ахуй нэгж, малчинтайгаагурвалсангэрээтэй, гэрээнийхээ хэрэгжилтийг хангаж ажиллах.
- Цаг агаарын мэдээ мэдээлэлтэй холбогдуулж ургац хураалтын ажлаа зөв зохион байгуулах, цаг агаарын тааламжтай хоногуудад ургац хураалтыг шуурхай зохион байгуулах уртасгасан цагаар ажиллах бололцоо боломжийг бүрдүүлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж аваар осол гаргахгүй байх талаас аж ахуй нэгж байгууллагуудад үүрэг өгч гэрээ хэлцлийг нь тодруулж ажиллах энэн дээр сумдын дарга нар онцгойлон анхаарч ажиллах. Гар тэжээл бэлтгэх ажлыг эрчимтэй зохион байгуулан ажлын дүн, мэдээг аймгийн ХААГазарт цаг хугацаанд нь ирүүлэх зэрэг үүрэг даалгаварыг өгч Ургац хураалтын ажлын явц дүн мэдээлэл шуурхай бодитой байх шаардлагатайг хэлж энэ талаар сумдын удирдлагууд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.

Төв аймаг энэ жил ургацын балансаар үр тариа 34596 га-д (87 аж ахуйн нэгж, иргэн), төмс 3366 га-д (590 гаруй аж ахуйн нэгж, иргэн), хүнсний ногоо 386,9 га-д (186 аж ахуйн нэгж, иргэн), тэжээлийн ургамал 8487 га-д (88 аж ахуйн нэгж, иргэн) ургац хураахаар байгаа 2017 оны 09-р сарын 07-ны өдрийн байдлаар Үр тарианы ургац хураалт Баянцогт, Жаргалант, Эрдэнэсант, Угтаал, Цээл сумдад эхэлсэн байна. Үр тариа 3005 га-аас 1413 тн ургац буюу нэгжээс 4.7 цн, хураалт- 8.7 %, төмс 91,3 га-аас 647.5 тн ургац буюу нэгжээс 70.9 цн, хураалт- 2.7 %, хүнсний ногоо 43.2 га-аас 407,9 тн ургац буюу нэгжээс 94,5 цн, хураалт- 11.1 %, малын тэжээлийн ургамал -100 га-аас 100 тн ургац хурааж нэгжээс 10 тн, хураалтын ажил 1,2 хувьтай байна. Төмс, хүнсний ногоо, тэжээл, тосны ургамлын болц орой байгаагаас ургац хураалтын ажил 9-р сарын 10-наас жигдрэх юм байна.
