Төв аймгийн ХХҮГ-аас Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд залуу малчин, цөөн малтай иргэдэд мал маллах арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Ажилтай орлоготой малчин” сургалтыг энэ сарын 6,7-ны өдрүүдэд Зуунмод суманд зохион байгууллаа.

Тус сургалтанд Дэлгэрхаан, Баянцогт, Бүрэн, Баянцагаан, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэсант, Цээл сумдын нийт 40 малчин өрх болон аймгийн ХХААГазар, Мерси Кор ОУБ, Заамар сумын МСҮТ, Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчид оролцлоо.
Сургалтын үеэр малын чанарыг сайжруулах, ашиг шимийг үнэлэх, малын өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар болон малчдад олгох урамшуулал, гамшгийн эрсдэлгүй өвөлжилтийг даван туулах чадварын талаар малчдад тодорхой мэдээлэл хүргэсэн юм.
Сургалтын төгсгөлд хөтөлбөрт хамрагдсан сумдын ХХҮМэргэжилтнүүд болон малчдыг оролцуулсан цаг үеийн асуудлаар ярилцлага зохион байгуулж, заавар зөвлөмж чиглэлийг өглөө.
