БНСУ-ын Гангвон муж болон Монгол улсын Төв аймаг хоорондын ХАА-н технологийн хамтын ажиллагааны хөгжил, хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг чадавхижуулах олон улсын симпозиум 9 сарын 7-нд Туушин зочид буудалд боллоо.
Уг арга хэмжээнд 2 аймаг мужийг төлөөлөн “КОРIA Монгол” төвийн захирал Хонг Сеонг-Коо, Гангвоны Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгийн хөдөө аж ахуйн судлаач Вон Жае-Хэ, БНСУ-ын ХАА-н технологийн хүрээлэнгийн захирал Пак Хеун Гёо, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Т.Төрмандах, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Мөнхбаатар, Гангвоны Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгийн хөдөө аж ахуйн судлаач Вон Жае-Хэ зэрэг төлөөлөгчид оролцож үг хэлж илтгэл тавьсан юм.
1999 онд Гангвон мужийн захирагч Монголд айлчилан Төв аймагтай хамтын ажиллагаагаа эхлүүлж 2003 онд Монгол улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамтай хөдөө аж ахуйн технологи солилцооны гэрээг байгуулсаны дараа Гангвон мужын хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнтэй хамтран хөдөө аж ахуйн солицооны төслийг хэрэгжүүлж эхлэсэн байна. Гангвон мужийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн нь Гангвоны нэрэмжит хөдөө аж ахуйн гурван хотхоныг Төв аймагт байгуулж тариалангийн туршлага нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг илгээх, захиалгат сургалт хийх гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж, газар тариалангийн аж ахуйнууд болон тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
2004 оноос эхлэсэн уг төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод, Баянчандмань, Борнуур суманд хүлэмжийн аж ахуйн барин 13 дахь жилдээ амжилттай хэрэгжиж энэ хугацаанд 32 хүн БНСУ-н Гангвон мужийн хөдөө аж ахуйн хүлэмжийн аж ахуйн мэргэшсэн сургалтанд урт болон богино хугацаанд хамрагдан жимс, хүнсний ногоо, үр тарианы технологи зэрэгтэй танилцахаас гадна тухайн улсын газар тариалан, хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааггазар дээр нь судлаж дадлага хийдгээрээ онцлог юм.
Тус төсөл нь 2019 он хүртэл 4 үе шаттайгаар хэрэгжиж энэ хугацаанд нэгдүгээр шатанд 323 сая вон, хоёрдугаар шатанд 158 сая вон, гуравдугаар шатанд 220 сая вон зарцуулсан бол харин 2016 оноос эхлэн дөрөвдүгээр үе шатандаа 200 сая вон зарцуулахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна.
Төслийн үр дүнд тус хүлэмжид ажиллаж байгаа иргэд гүзээлзгэнэ, өргөст хэмх, помидор, чинжүү, тарвас, хулуу, амтат гуа, манжин, навчит байцаа, салаат навч, бөөрөнхий сонгино зэрэг олон төрлийн жимс жимсгэнэ тариалах, бие даасан үйлдвэрлэлд зориулж тариалалтын технологийг нэвтрүүлэх, орлого нэмэгдэх зэрэг олон талын үр дүн гарсан байна.
Цаашид төслийн зүгээс Төв аймгийн хүнсний ногоо тариалах ур чадварыг бататгах, шинэ сортын таримал нэвтрүүлэх, шинэ технологиор хангах, өвлийн тариалалт нэвтрүүлэх, монгол хүнсний ногооны мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Синпозиумын үеэр Хүнсний ногоо тариалах технологийг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан практик сургалтын байр бүхий төв байгуулах, тогтвортой хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн хамтран ажиллах, шинэ технологи нэвтрүүлэх зэргийг хамтран хийхээр яригдлаа. Мөн энэ үеэр Төслийн хүрээнд хүлэмжинд таригдсан жимс жимсгэнэ, ногооны дээжсээр үзэсгэлэн гарган кимчи дарах аргачилалыг үзүүлэх арга хэмжээ боллоо.
