АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС
2017 ОНЫ 8-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭ
2017.08.31.
Зуунмод.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 8 дугаар сард
зохион байгуулалтын дараахь асуудлуудыг авч хэрэгжүүлж шийдвэрлэлээ.
Энэ сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI
, XII хуралдаан хуралдлаа.
ИТХ-ын тэргүүлэгчдийн XI хуралдаанаар:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит
Арваннэгдүгээр хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 7 асуудал
хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан.
Үүнд:-
1.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зургаадугаар Хуралдааны тов тогтоож,
хэлэлцэх асуудал батлах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын ээлжит Зургаадугаар хуралдааныг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Баасан” гарагт “Зуунмод хот”-д, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуралдааны
танхимд хуралдуулж хуралдаанаар 4 асуудал хэлэлцэхээр тогтов.
2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй
холбогдуулан Ажлын албаны дүрмийг шинэчлэн боловсруулсан тухай мэдээллийг
хэлэлцээд Ажлын албаны дүрмийг шинэчлэн батлав

3.Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах
тухай асуудлыг хэлэлцээд Хөдөлмөрийн
дотоод журмыг шинэчлэн батлав.
4. “Мах сүүний анхдугаар аян”-г хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний
төслийн тухай мэдээлэлийг хэлэлцээд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн төлөвлөгөөний төслийг, Монгол улсын
Засгийн газрын 2016 оны “Үндэсний аян өрнүүлэх тухай” 212 дугаар тогтоол, Хүнс,
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А/45 дугаар тушаалаар
батлагдсан “Мах сүүний анхдугаар аяныг зохион байгуулах арга хэмжээний
төлөвлөгөө”-г удирдлага болгон уг аяныг аймагт зохион байгуулах ажил, хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгаж
боловсруулалтын түвшинг сайжруулан дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн
мэдүүлэх, аймгийн иргэдийн Төлөөөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 37
дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол
мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг
хангах арга хэмжээний төлөвлөгөө”, 57 дугаар тогтоолоор батлагдсан “Төв аймгийн
газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан мал аж
ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтуудыг
хэрэгжүүлэх талаар хийх зохион байгуулалтын ажил, бүтээгдэхүүний үйлдвэрлээ
нэмэгдүүлэх талаар малчид, тариаланчдад үзүүлэх хөнгөлөлт урамшуулал, мах, сүү,
төмс хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг завсрын
дамжлага шатгүй, үнийн зохиомол хөөрөгдөлгүй, чанарыг нь муутгаж
дордуулалгүйгээр малчид, тариаланчдаас хэрэглэгчдэд шууд хүргэх тогтолцоо бий
болгон хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээ, хүрэх үр дүнг “Мах сүүний анхдугаар аян”-г хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөө”-ний төсөлд тусгахыг аймгийн Засаг даргад даалган
хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
5.
Аймгийн зуншлагын байдал, гангийн эрсдэлд үнэлгээ хийсэн тухай асуудлыг
хэлэлцээд аймгийн ихэнх сумдын нутагт тохиосон гангийн байдлаас шалтгаалан мал
аж ахуйн энэ жилийн өвөлжилт, ирэх оны хаваржилтын байдал хүндрэх магадлал
өндөр байгаад нийт сумдын удирдлага, малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн
анхаарлыг хандуулж, Засгийн газрын 2017 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны
өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” 186, “Хот суурин газрын 2017 оны өвөлжилтийн
бэлтгэл хангах тухай” 187 дугаар тогтоолууд, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн
үүрэг даалгавар, аймгийн Засаг даргын 2017 оны “Төлөвлөгөө батлах тухай” А/262,
“Хадлан өвс бэлтгэх хэмжээ, хуваарь батлах тухай” А/434 дугаар захирамжуудын
заалт нэг бүрийг бүрэн хэрэгжүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн 2011 оны 32
дугаар тогтоолоор баталсан “Өвөлжилтийн бэлтгэлийг малчны хотонд хангуулах
шалгуур үзүүлэлтүүд”-ийн дагуу өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангах арга хэмжээг
шуурхай зохион байгуулж ажиллаыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны
тэмдэглэлээр үүрэг өгөв.
6.Аймгийн
2017 оны хөрөнгө оруулалтын ажлын болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний
хэрэгжилтийн явцыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3
дугаар хуралдааны “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 03, 2017 оны 5 дугаар
хуралдааны “Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай” 02 дугаар
тогтоолуудаар батлагдсан улсын төсөв, аймгийн орон нутгийн хөгжлийн сан,
байгаль хамгаалах сан, замын сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, их
засварын ажлыг, ялангуяа, 50-иас доош хувийн гүйцэтгэлтэй байгаа болон
тендерийн шатанд байгаа ажлуудыг эрчимжүүлэх арга хэмжээ авч, барилга
байгууламж барих, засварлах ажлыг урин дулаан цагт хийж дуусгах, ажлын чанар
гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах, Сэргэлэн, Батсүмбэр, Баянцагаан, Баян
сумдын сургууль, дотуур байрны барилгын их болон урсгал засварын ажлын тендер
шалгаруулалтыг яаралтай дуусгаж, ажлыг эхлүүлэн богино хугацаанд хийж дуусгах
талаар онцгой анхаарал тавьж ажиллах, Сумдын орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгө болон төсвийн бусад эх үүсвэрээс санхүүжигдэн хийгдэж буй хөрөнгө
оруулалтын ажлын хэрэгжилтийн явцын байдлыг нарийвчлан танилцаж, дүгнэлт өгч,
мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, эрчимжүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж
ажиллах, Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж буй
инженерийн хийцтэй худаг гаргах ажлын чанар, гүйцэтгэлийн явцтай Хүнс, хөдөө аж
ахуйн газраас холбогдох сумтай нь хамтран газар дээр нь танилцаж, эрчимжүүлэх
арга хэмжээ авах, худгийг цаашид эзэмших малчид, сум, багийн бололцоо нөөцөд
тулгуурлан тухайн худгийн гаднах барилгын асуудлыг шийдвэрлүүлэх, зохих дүрэм
журмын дагуу хүлээн авч тодорхой эзэнд хариуцуулах ажлыг зохион байгуулж
ажиллахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
7. Төвлөрсөн халаалтын үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн үзлэг шалгалт хийсэн дүнгийн тухай
асуудлэг хэлэлцээд сумдын төвлөрсөн халаалтын
үйл ажиллагааг хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр
гүйцэтгүүлэх ажлыг үргэлжлүүлж, бололцоотой сумдыг төвлөрсөн халаалтад
шилжүүлэх ажлыг ээлж дараатайгаар хэрэгжүүлж, халаалтын үйл ажиллагаа эрхлэх аж
ахуйн нэгжийг хууль тогтомжийн дагуу шалгаруулж, гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэн “Сум төвлөрсөн
халаалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хийсэн үзлэг шалгалтын
дүн цаашид авах арга хэмжээний тухай” тогтоолын батлан гаргаж аймгийн орон
нутгийн өмчийн бүртгэлтэй уурын зуухны барилга, халаалтын тогоо, шугам сүлжээ
зэрэг эд хөрөнгийг халаалтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид зохих
төлбөртэйгээр эзэмшүүлэн халаалтын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг
удирдлага, зохицуулалтаар ханган, Халаалтын
үйл ажиллагааг гүйцэтгэх гэрээнд байгууллага, аж ахуйн
нэгж, иргэнийг дулаанаар хангах үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдсон
тоног төхөөрөмжийн шинэчлэл, түлээ нүүрсний хангалт, нүүрсийг бэлтгэн
нийлүүлэгчээс худалдан авахад тавих хяналт, хэрэглээний норм, халаах объектын
эзэлэхүүнийг хэмжиж баталгаажуулах зэрэг асуудлыг бүрэн тусгасан гэрээний
үлгэрчилсэн загварыг баталж түүний дагуу сумын холбогдох байгууллага, төвлөрсөн
халаалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн хооронд 2017 оны 09 дүгээр
сарын 01-ний дотор гэрээ байгуулуулан, тухайн сумын Засаг даргаар батлуулан
мөрдүүлж, гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэн, уг дүнг үндэслэн гэрээг
үргэлжлүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх
асуудлыг шийдвэрлүүлж, хяналт тавьж ажиллах, Тухайн объектын халаалтын
эзлэхүүний хэмжээг халаалтын үйл ажиллагаа эрхлэх аж ахун нэгжтэй хамтран
тогтоож баталгаажуулан, 2017 оны 09-р сарын 15-наас эхлэн мөрдөх, халаалтын
эзлэхүүний зөрүүгээс шалтгаалсан өр, авлагыг энэ онд багтаан барагдуулах,
Халаалтын үйл ажиллагаанд улс, орон нутаг болон хувийн хөрөнгө оруулалтаар бий
болсон эд хөрөнгийг тухай бүр
бүртгэлжүүлэн баталгаажуулж, данс бүртгэлд тусгаж байх зэрэг арга хэмжээг авч
хэрэгжүүлэхийг аймгийн Засаг даргад даалгав.
8.Аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан аймгийн Орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөд багтаан бүтээн байгуулалтын зарим ажлыг цаг агаарын тааламжтай
үед гүйцэтгэх саналыг дэмжин “Ажлын чиглэл өгөх тухай” тогтоолыг батлан гаргав.
9.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд
хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн
чиглэлийн зорилтуудын хэрэгжилт нь “40 хувь”, “үр дүнгүй”, “үнэлэх боломжгүй”
гэсэн үнэлгээтэй байгаа 144 ажлыг эрчимжүүлж гүйцэтгэлийг хангах, үр дүнг нь
дээшлүүлэх талаар Хурлын Тэргүүлэгчид, Ажлын албанаас гаргасан саналуудыг
анхааралдаа авч ажиллах, Үндсэн чиглэлд тусгагдсан “Төсвийг төлөвлөх,
хэрэгжүүлэх явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах журам”, “Эрчимжсэн загвар
аж ахуйн шалгуур үзүүлэлт”, “Аймгийн тэргүүний хоршоо шалгаруулах журам”,
“Аймгийн үйлдвэржүүлэх төлөвлөгөө, сумдын нөөцөд түшиглэсэн үйлдвэржилтийн
зураглал”, “2017-2020 онд газрын талаар аймгаас баримтлах бодлого”, “Автозам,
тээврийн талаар баримтлах аймгийн бодлого”, “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөрийн
2-р үе шатны төлөвлөгөө”, “Төрийн албан хаагчдыг ажлын байранд дадлагажуулах
сургалтын хөтөлбөр” зэргийг боловсруулан батлуулах ажлыг 3 дугаар улиралд
багтаан дуусгах, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018
онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд “Аймгийн Засаг даргын 2016-2020
оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилт арга хэмжээг тусгахдаа тухайн онд
хийгдэх ажлыг нарийвчлан тодорхойлж өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад
даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
10. Аймгийн Засаг даргын өргөн мэдүүлсэн аймгийн 2018 оны
төсвийн төсөл, уг төслийг боловсруулсан
тухай асуудлыг хэлэлцээд Аймгийн 2018 оны төсвийн төслийг нийтэд нь дэмжиж, Сангийн яам, бусад
холбогдох яамдад уламжилахаар тогтон “ Аймгийн
2018 оны төсвийн төслийн тухай” тогтоолыг батлан төсвийн төслийг холбогдох
яамдаар хянуулж, нэгтгүүлэхэд шаардагдах судалгаа, тооцоо, ялангуяа батлагдсан
төсвийн хязгаарыг давж буй зардлын шалтгааныг тодорхойлох одоо ажиллаж буй
төсөвт газруудын орон тооны мэдээлэл, мал эмнэлгийн үйлчилгээний хөлс, тарифыг
нэмэгдүүлсэн болон иргэдэд үйлчлэх шинэ төв байгуулсан зэрэг шийдвэр болон
холбогдох бусад тооцоо, судалгааг нарийвчлан гаргаж, шаардлагатай эрх зүйн
актыг нягтлан бүрдүүлж төслийг хянуулан нэгтгүүлэх, аймгийн 2018 оны төсвийн
төслийг холбогдох яамдаар хянуулсан тоо, хэмжээг үндэслэн орлого нэмэгдүүлэх,
зардал бууруулах судалгаа тооцоо хийж төсвийн төсөлд тусгах, аймгийн 2018 оны
төсөвт тусгагдсан зардлын хязгаарт багтааж төрийн үйлчилгээг хэвийн хэмжээнд
явуулахад чиглэгдсэн цогц арга хэмжээ
авах ыг аймгийн Засаг даргад даалган “ Аймгийн
2018 оны төсвийн төслийн тухай” тогтоолыг батлав.
11. Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцээд
Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй 376460617
төгрөгийн үлдэгдэл өртөгтэй Залуучуудын соёл, спортын
ордны барилгыг тус сумын ерөнхий боловсролын сургуулийн балансад шилжүүлэхээр
шийдвэрлэн “Хөрөнгө шийдвэрлэх тухай” тогтоолыг батлав.
12.Аймгийн
Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн “ТОМОКО” ОНӨҮГ-ын удирдах үйл
ажиллагааг “Удирдлагын гэрээ”-гээр эзэмшүүлэх саналыг хэлэлцээд “Удирдлагын гэрээний төслийг зөвшөөрөх тухай”
тогтоолыг батлав.
13. Төв аймгийн
хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, дэд
бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медаль ХГУТО-1,
АГО-5, ХХМ-10 иргэдийг шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан “Төрийн
дээд одон медаль”-д уламжлах тухай тогтоолыг батлан гаргав.
14. Санал уламжлах тухай
асуудлыг хэлэлцээд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд дахин
танилцуулахаар хйошлуулав.
15. Зуунмод суманд хог хаягдлыг ангилан ялгах, шатаах
үйлдвэр, стандартын шаардлага хангасан ландфилл, нарны бага оврын станц
байгуулах асуудлыг БНСУ-ын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх тухай Байгаль орчин
аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчилын мэдээллийг хэлэлцээд “Хог хаягдлыг
бууруулах, менежментийг сайжруулах төслийг дэмжих тухай” тогтоолыг батлав.
Монгол улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 сарын 12-ны өдрийн
135 тоот захирамжаар “Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулан орон даяар
хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн 27 сумыг бүсчилж зохион байгууллаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн хэлэлцүүлэгийг
2017 оны 8-р сарын 16-19-ний өдрүүдэд Эрдэнэсант, Жаргалант, Зуунмод суманд 3
хувааж бүсчлэн зохион байгуулж мэдээл тайланг нэгтгэн ажиллаж байна.
Тэргүүлэгчдийн XII
хуралдаанаар:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит
Арванхоёрдугаар хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдөр хуралдаж 10
асуудал хэлэлцэж 7 тогтоол батлан хуралдааны 3 тэмдэглэлээр үүрэг өгөв.
Үүнд:
1. “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын явц, “Хоршоог хөгжүүлэх
дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцан, цаашид ажил эрчимжүүлэх, үр
дүнд хүргэх зорилгоор ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийлгэх тухай асуудлыг хэлэлцээд “Ажлын
хэсэг байгуулах тухай” тогтоолыг батлав.
2.Нутгийн өөрөө удирдах байгууллагын
ажлын үр дүн, батлан гаргасан шийдвэрийн
хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг үнэлэх, дүгнэх үзүүлэлтийг боловсруулсан тухай аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэдээллийг хэлэлцээд “Ажил үнэлэх үзүүлэлт батлах тухай” тогтоолыг батлан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл
ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж батлан, дотоод ажлын эмх цэгц,
Тэргүүлэгчдийн болон Хурлын хуралдааны ажил хэрэгч чанарыг дээшлүүлж,
Багийн иргэдийн Нийтийн Хурлуудад
үзүүлэх мэргэжил арга зүйн туслалцааг шинэ шатанд гарган тогтмолжуулж, Хурлын
дэргэдэх салбар зөвлөлүүдийнхээ ажлыг үр дүнтэй зохион байгуулж, иргэний
оролцоог бүрэн хангаж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,
Тэргүүлэгчдэд зөвлөн батлагдсан үзүүлэлтийн дагуу сумдын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын үйл ажиллагааны үр дүнг тооцон жил бүрийн 4 дүгээр улиралд багтаан
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн
дүгнэж, цаашид мэргэжил арга зүйн туслалцааг тогтмол үзүүлж ажиллахыг аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд даалгав.
3. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 96 тоот
тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж
байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай аймгийн
ИТХ-ын Хүний эрхийн хорооны дарга
Д.Батсуурийн мэдээллийг хэлэлцээд Батсүмбэр суманд аймгийн ИТХ-аас шашны
үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж байгаа
христ, протестант болон мусульман шашны 13 сүм, цуглааны үйл ажиллагааг зогсоох
нь зүйтэй гэж дүгнэн “Хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох тухай” тогтоолыг
батлан төр сүм хийдийн харилцааны тухай хууль болон Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 тоот тогтоолоор батлагдсан
“Аймгийн нутаг дэвсгэрт шашны сүм хийд байгуулахад зөвшөөрөл олгох, хяналт
тавих журам”-ын хэрэгжилтийн явцыг аймгийн хэмжээнд шалган, цаашид авах арга
хэмжээний тухай дүгнэлт санал гарган Аймгийн
ИТХ-аар хэлэлцүүлэх, “Аймгийн хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж
байгаа шашны байгууллагуудын үйл
ажиллагааг тухай бүрт нь таслан зогсоох, холбогдох байгууллагуудтай хамтран
тогтмол хяналт тавьж ажиллах, сумынхаа хэмжээнд зөвшөөрөлгүйгээр хууль зөрчин
шашны үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгуулагуудад хяналт тавиагүй, таслан
зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй албан тушаалтнуудад хариуцлага
тооцож, үүрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгав.
Сумынхаа нутаг дэвсгэрт үйл
ажиллагаа явуулж буй шашны байгууллагын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж,
бүртгэл судалгааг гаргах, орон нутгийн хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж буй
сүм, дуган, цуглааны үйл ажиллагаанд ойрын хугацаанд хяналт шалгалт хийж, эрх
бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй шашны үйл ажиллагаа явуулж буй буй
байгууллага, иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохыг сумдын ИТХ-д зөвлөв.
4. Сумдын хөгжлийн индексийг тооцсон дүнг хэлэлцээд удирдах дээд байгууллагаас тогтоон
зарласан сумдын хөгжлийн индексийг, холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн
Орон нутгийн хөгжлийн сангийн 2018 оны хөрөнгийг сумдад хуваарилах хэрэглүүр
болгон ашиглах бэлтгэлийг хангаж, холбогдох тооцоо судалгааг бэлэн болгох,
сумдын хөгжлийн индекс, түүнийг тооцох үзүүлэлт, шаардлагатай мэдээллийг
гаргасан байдалд сум бүрээр дүгнэлт өгч, уг индексийг тооцох аргачлалыг улам
боловсронгуй болгох, холбогдох Яам болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
аль нь уг индексийг тооцон зарлаж байх нь оновчтой талаар санал боловсруулан
танилцуулахыг аймгийн Засаг
даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
5. “Ургац
тогтоолтын дүн, ургац хураах, хадлан хадах ажлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцээд Ургац
хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлэн байдал зэрэг ургац хураалтын бэлтгэл
ажлыг сумдын Ургацын штабаар шалгуулж дутуу хийгдсэн зүйлийг богино хугацаанд
гүйцээлгэх талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгөх, үтрэм, агуулах,
зоорийн засвар, ариутгалыг журмын дагуу хийх, шатахууны нөөц бүрдүүлэх, хяруунд
цохиулах, цасанд даруулах зэрэг цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа
хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ургац хураалт явуулах иргэн, аж ахуйн
нэгжүүдийн удирдлага, мэргэжилтэн, тариаланчид, ногоочдод мэргэжлийн заавар,
зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг холбогдох газруудтай хамтран
хэрэгжүүлэх, аймаг, сумдын Ургацын штабуудын ажлыг тогтмолжуулж, ургац
хураалтын ажлын явцад хяналт тавиулж, тохиолдож буй тулгамдсан асуудлуудыг
шуурхай шийдвэрлүүлж, ургац хурааж буй аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг туслалцаа
үзүүлэх, ургацыг богино хугацаанд хаягдалгүй хурааж авахын тулд байгаа техникээ
зохистой ашиглах оновчтой хувилбарыг тогтоож, тариаланч иргэд, аж ахуйн
нэгжүүдийн хооронд техник, хүн хүчээр харилцан туслалцаж ажиллах талаар гэрээ
хэлцэлийг хийлгэж, ургацаа хураахад өөрийн техник нь хүрэлцэхгүй байгаа иргэд
рүү боломжтой иргэн, аж ахуйн нэгжээс комбайн, жатка зэрэг техникийн туслалцаа
үзүүлэх асуудлыг онцгой анхаарах зэргийг аймгийн Засаг даргад даалган
хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
6. “2015-2020 онд аймгаас баримтлах Соёлын бодлогын
хэрэгжилтийн явцыг хэлэлцээд “Соёлын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явц 60,19 хувьтай байх тул “Тодорхой үр
дүнд хүрсэн” гэж дүгнэн “2015-2020
онд аймгаас баримтлах Соёлын бодлогын хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх тухай”
тогтоолыг батлан бодлогын хэрэгжилтийг хагас бүтэн жилээр зорилт хэрэгжүүлэх
ажлын чиглэл нь шалгуур үзүүлэлтээрээ
хангаж байгаа эсэхийг хүрсэн үр дүнг бодитойгоор тооцож, хяналт шинжилгээ,
үнэлгээ хийж ажиллах, Манзушир шашин соёлын төв байгуулах төслийг идэвхитэй
хөөцөлдөж үр дүнд хүргэж ажиллах, 2017
онд зохион байгуулахаар төлөвлөсөн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын аймгийн анхдугаар зөвлөгөөнийг
байгууллага, аж ахуй нэгжүүд, дэмжигчдийн хандив тусламжид тулгуурлан ондоо
багтаан зохион байгуулж, өвлөн тээгчдийн бүтээлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт
хийж соёлын биет бус өвийг өвлөн тээгчдэд шавь нараа бэлтгэх сургалт хийх тус
өвийг өвлүүлэн уламжлуулах талаар бүхий л арга хэмжээг авч ажиллах, Улсын
хамгаалалтанд авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах асуудлыг
сумдын Засаг дарга нарт хариуцуулах соёлын өвийг иргэдээр хамгаалуулахдаа
урамшуулалын асуудлыг судлан үзэж боломжтой бол шийдвэрлэх арга хэмжээ
авах, Соёлын салбарын асуудлыг өргөн
хүрээнд авч үзэн амьдрах орчны, ахуйн, харьцааны соёлыг сайжруулж иргэд
рүү хандсан ажлыг зохион байгуулж соёлч
айл өрх, байгууллага, гудамж хороолол
зэргийг шалгаруулж алдаршуулах, Соёлын байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлж
чадваржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах, Боловсрол, соёл, урлагын газрын
Соёлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд мэргэжлийн хүн томилон
мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Төв
соёл” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн мэдүүлэх
зэргийг аймгийн Засаг даргад даалгав.
7. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын өргөн
мэдүүлсэн “Төрөөс
ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг
хэлэлцээд “Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөө” тогтоолыг батлан “Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөө”-ний зорилт арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил жилийн аймгийн
эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт тусгах,
гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл хөтөлбөрт хамруулан хэрэгжүүлж,
ажлын явц, үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган “Төрөөс ойн талаар
баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г өөрийн
суманд хэрэгжүүлэх ажлыг
зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг ой
бүхий сумдын иргэдийн Төлөөлөгчдийн
Хуралд зөвлөв.
8. “Цөлжилттэй тэмцэх
үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга
хэмжээний төлөвлөгөө”-ний төслийг
хэлэлцээд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан “Цөлжилттэй тэмцэх
үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний зорилт, арга хэмжээг жил бүрийн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусган батлуулж, төлөвлөгөөний хэрэгжилтийг жил
бүр аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллах, Төлөвлөгөөний боломжтой зорилт, арга хэмжээг олон улсын
байгууллагын зээл тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл хөтөлбөрт
хамруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалган, “Цөлжилттэй
тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г өөрийн суманд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг
сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт зөвлөв.
9. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн хөрөнгө шийдвэрлүүлэх
тухай асуудлыг хэлэлцээд “Хөрөнгө шийдвэрлэх тухай” тогтоолыг батлав.
10. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн
захиалгын дагуу “Газрын тухай” хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийсэн тухай
Төв аймаг дахь Төрийн аудитын газрын тайланг хэлэлцээд Аудитын тайлан,
зөвлөмжийг нарийвлан судалж, зөрчил дутагдлыг бүрэн арилгаж, буруутай этгээдэд
хариуцлага тооцож, холбогдох хэлтэс, газрын ажлын уялдаа холбоог нягтруулж,
ажилтнуудын санаачлага, хариуцлагыг дээшлүүлэх, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах ажлыг зохион
байгуулах, аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийлгэх
санхүүжүүлэлтийг 2018 оны төсөвт тусган батлуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөл,
ашиглалтын газартай холбоотой тоон мэдээллийн судалгааг нарийвчлан үнэн зөв
гаргаж, нэгдсэн мэлээллийн сан үүсгэж, тогтмол баяжуулан газрын холбогдолтой
бодлогын баримт бичиг боловсруулах, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх
Үндсэн чиглэлийн холбогдох зорилтыг тодорхойлох, газрын төлбөрийг тооцож
төлөвлөх үндэслэл болгон ашиглаж байх, Газар
эзэмшигч, ашиглагч, өмчлөгчдийн тоо, тэдгээрийн эзэмшиж, өмчилж, ашиглаж буй
газрын хэмжээний судалгааг үнэн зөв, тодорхой болгох үндсэн дээр газрын
төлбөрийн хэмжээг бодитойгоор тооцож 2018 оны төсвийн төсөлд тусгах, уул
уурхайн, газар тариалангийн, зам, шугам сүлжээний зориулалтаар эзэмшиж буй
газрыг төлбөрт бүрэн хамруулах арга хэмжээ авах, “Лэнд менежер”
программ хангамжийг бүх суманд
бүрэн нэвтрүүлж газрын нэгдмэл сангийн болон газрын төлбөрийн тайлан тооцоог
шуурхай үнэн зөв гаргаж байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зэрэг тогтоолын 10
заалтаар аймгийн Засаг даргад үүрэг өгөн “Газрын тухай хуулийн хэрэгжилтэд
хийсэн аудитын тайлангийн тухай” тогтоолыг батлав.
8-р сард аймгийн ИТХ-ын дарга, Ажлын албанд хандсан 15 албан бичиг ирснийг
бүртгэн аймгийн ИТХ-ын дарга болон нарийн бичгийн даргад танилцуулан хариу өгөх
шаардлагатай 3 бичгийн хариуг өгч 1 албан бичгийг аймгийн Засаг даргад шилжүүлэн
ажилласан байна.
Аймгийн ИТХ-ын даргад хандсан 1 өргөдөл ирснийг хуулийн
хугацаанд багтаан хариуг өгч ажиллаа.
Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас Ерөнхийлөгчийн Тамгын газар,
салбарын яамдуудад болон холбогдох албан байгууллагад 24 бичгийг гарган
хүргүүлж ажилласан байна.
Аймгийн ИТХ-ын Зургадугаар хуралдааны тов тогтсонтой холбогдуулан
хуралдааны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанд Эрдэнэсант, Баян, Лүн сумд ажлын тайлангаа
ирүүлж ажиллаа.
Эрдэнэсант
сумын ИТХ 8-р сард ИТХ-ын ээлжит бус
долоодугаар хуралдааныг зарлан хуралдуулж тус хуралдаанаар:
1.Сумын 2017 оны газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. ИТХТ-ийн хуралдааныг 2 удаа
хуралдуулж Өмч балансаас балансад шилжүүлэх тухай, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг
байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна.

Эрдэнэсант сумын багийн Иргэдийн Нийтийн Хурлууд
хуралдсан байна. Үүнд:
1-р багийн ИНХ 6-р сарын 27-д, 2-р багийн
ИНХурал 6-р сарын 28-нд, 3-р багийн ИНХурал 6-р сарын 29-нд, 4-р багийн ИНХурал 6-р сарын 28-нд, 5-р
багийн ИНХурал 6-р сарын 28-нд тус тус хуралдаж
2018 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлэх, сум хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах
комиссын төлөөлөгчийг солих саналыг хэлэлцэх, багийн дотоод асуудлуудыг
хэлэлцэв. ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд
хандсан 4 өргөдөл, гомдол ирсэний дагуу ИТХ-ын дарга Ц.Шаравжамц
БИНХ-ууд дээр мэдээлэл хийж, СХС-ийн зээл сонгон шалгаруулах болон хяналтын
зөвлөлд сонгон оруулсан төлөөллийн гишүүд хэрхэн ажиллаж байгаа талаар, сум хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах
комиссын төлөөлөгчийг солих саналыг хэлэлцэхийг зөвлөн ажилласан байна.
Өргөдөлүүдийг ээлжит 6-р хуралдаанд танилцуулан цаашид авах арга хэмжээний
талаар хэлэлцүүлсэн байна.
8-р сарын 16-ны өдөр Монгол Улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн
төслийг хэлэлцүүлэх баруун бүсийн 10 сумын сургалт, хэлэлцүүлгийг зохион
байгуулсан байна.
Баян сумын ИТХ-аас тус сумын Өгөөмөр 2-р багийн нээлттэй хаалганы
өдөрлөг 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдөр зохион байгуулж өдөрлөгийн үйл
ажиллагаанд сумын ИТХ-ын дарга Д.Энхтайван, Засаг дарга Ц.Энхбаатар ЗД-ын
орлогч М.Мөнх-эрдэнэ нар оролцсон байна. Тус өдөрлөгөөр ИТХ-ын үйл ажиллагааны
талаар болон ИТХ-ын Тэргүүлэгчдээс гарч байгаа тогтоол, шийдвэрийн талаар
иргэдэд нээлтэй танилцуулж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах сумын салбар
зөвлөлөөс хууль эрх зүйн гарын авлагыг иргэдэд тарааж ажилласан байна.
Монгол
улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдээс санал
авах, сургалт зохион байгуулах сургагч багш нарын семинарт ИТХ-ын дарга,
ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн ЗД, хууль эрх зүйн
мэргэжилтэн нар аймагт сургалтанд хамрагдсан бөгөөд үндсэн хуульд оруулах
нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгийг 2017 оны 08 дугаар сарын 28-нд зохион
байгуулан Цавчир 3-р багийн иргэд, Цант 1-р багаас 2017 оны 8 дугаар сарын
25-ны өдөр БИНХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичиг, хууль эрх зүйн мэргэжилтэн нар
айл өрхөөр явж иргэдээс санал асуулга авч ажилласан байна.
Баян сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр
хуралдаж нийт 18 асуудал хэлэлцэн 3 тогтоол хуралдааны тэмдэглэлээр 15 үүрэг
даалгавар чиглэл өгч ажилласан байна.
ТАНИЛЦСАН:
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.ДОРЖСҮРЭН
МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:
АЖЛЫН
АЛБАНЫ АЖИЛТАН Д.ОЮУНСАЙХАН
