ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ САЙХАН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛЭХ БАГАЧУУДДАА ЗОРИУЛСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭЖ ХҮҮХДИЙН ПАРК АШИГЛАЛТАНД ОРЛОО

2017-09-04

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 2017 онд Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн ашиглалтанд орсоныг тохиолдуулан хүүхэд багачуудаа гинжит тоглоом, морин тойруулга, уран жолоодлого, галзуу хулгана, бага насны хүүхдийн угсармал тоглоом зэрэг 5 төрлийн тоглоомонд давхардсан тоогоор 870 гаруй хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй тоглууллаа.

DSC_0095

Аймгийн соёл амралтын хүрээлэнг орон нутгийн хөрөнгө оруулалтаар явган зам талбай, усан оргилуур, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайн ажил, хүүхдийн паркын тоглоомын ажилд нийт 669.1 сая төгрөг, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр авто машины зогсоол, явган хүний зам талбайн ажилд 33,8 сая төгрөг, байгаль хамгаалах замын сангийн хөрөнгө оруулалтаар бие засах газар, зүлэгжүүлэлт зэрэг ажилд 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.DSC_0099

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%