Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Биеийн тамир,
спортын газар хамтран нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажлын хүрээнд 2017.09.02-ны өдөр ахмад мастеруудын
аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн анхдугаар тэмцээнийг зохион
байгууллаа.
Тус тэмцээн эрэгтэй эмэгтэй нас насны ангиллаар 100, 1500
метр, бөөрөнцөг, зээрэнцэг шидэлт, уртын харайлт гэсэн төрлүүдээр явагдаж шилдэгүүдээ
шалгарууллаа.
Манай аймгийн хөнгөн атлетикийн ахмад мастерууд сүүлийн 5
жил дараалан улсад багаараа “тэргүүн” байр эзэлж бахдам амжилт гаргаж байгаа
билээ. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хөнгөн атлетикчдаас олон улсын
хэмжээний мастер Л.Отгонбаяр 3 олимпод дараалан оролцож, олон улсын хэмжээний
мастер цолтон 5, спортын мастер цолтон 30 гаруй, спортын дэд мастер цолтон 20
гаруй, зэрэгтэй тамирчин 1000 гаруй төрсөн байгаа нь орчин үеийн олимпийн
төрлийн спортоор хамгийн олон өндөр зэрэгтэй тамирчид төрсөн байна.
Цаашид уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж
байх ба тус тэмцээнд нас, зай төрөлдөө түрүүлсэн тамирчид ахмад мастерүүдийн
улсын аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох болно.