ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2017-09-01

Өнөөдөр хичээлийн шинэ жил эхэлж байгаа. Сургууль, цэцэрлэг үүдээ нээж оюутан, сурагчдаа хүлээн авч байна. 2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 42, төрийн бус өмчийн 8 цэцэрлэгт 7700 гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 31 сургуульд 15369 сурагч, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 5 төвд 1600 орчим суралцагч суралцаж, 1-р ангид шинээр 2081 хүүхэд элсэн орно._DSC9091

Шинэ хичээлийн жилийн нээлтэнд УИХ-ын дарга М.Энхболд, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар Эрдэнэ сумын МСҮТ, ЕБС-ийн нээлтэнд очсон бол Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат Жаргалант сумын ЕБС-ийг Аймгийн ИТХ-ын 2016 оны 12-р сарын 22-ны өдрийн 71 дугаар тогтоолоор МУ-ын гавъяат багш Б.Хуушааны нэрэмжит сургууль болсоныг тэмдэглэн хичээлийн шинэ жилийн нээлтэнд үг хэлж нийт багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, анхлан сургуулийн босго алхаж буй энхрий бяцхан дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэж, эрүүл энх сайн сайхныг ерөөв. IMG6362IMG6416IMG5264

Өнгөрсөн  хугацаанд Сургуулийн өмнөх боловсрол, Бага дунд боловсрол, Мэргэжлийн боловсрол, Албан бус насан туршийн боловсролын 4 чиглэлээр 17 зорилт 115 хэрэгжүүлэх арга хэмжээтэй “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг боловсруулж, ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

Өнгөрсөн хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 86,2%-д хүрч зорилтот түвшнээс 0.2 пунктээр,  суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 84,77%-д хүрч зорилтот түвшнээс 6.7 пунктээр тус тус ахисан үзүүлэлттэй байна.

Аймгийн хэмжээнд 2-5 настай 8362 хүүхдээс төрийн өмчийн 42, төрийн бус өмчийн 5 цэцэрлэгийн ердийн бүлэгт 5351 буюу  63,99%,  хувилбарт сургалтад  1624 буюу 19,42% нь хамрагдаж СӨБ-ын хамран сургалт 83,41%-д хүрч, Бага, суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалтын гүйцэтгэлийн нийт хувь 76,5%, сурлагын чанар 42.4% -тай дүгнэгдэж,  2016 оны шалгалтын гүйцэтгэлийн хувьтай харьцуулахад 2,6 пунктээр ахижээ.

2017 онд аймгийн хэмжээнд боловсролын салбарт улсын хөрөнгө оруулалтаар нийт1.7 тэр бум төгрөг, орон нутгийн хөрөнгөөр нийт 315,8 сая төгрөг, гадаадын хөрөнгө оруулалтаар 152.7 сая төгрөгийн засвар бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Төв аймаг багш нарын бага хурлаараа шинэ хичээлийн жилийн  зорилтоо дэвшүүлэн сургалтын чанар, өрсөлдөх чадварыг сайжруулж, хүүхэд бүрийн математик сэтгэлгээг хөгжүүлж, эх хэл соёлоо эрхэмлэдэг, үндэсний ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэн,  боловсролын салбарын ажилтны ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого, дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахаар төлөвлөөд байна.IMG5260

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%