Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар:
- Ажлын хэсэг байгуулах тухай
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажил дүгнэх үзүүлэлтийг шинэчлэн батлах тухай
- Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай
- Сумдын хөгжлийн индексийг тооцсон дүнгийн тухай
- Ургац тогтоолтын дүн, ургац хураах, хадлан хадах ажлын бэлтгэл, явцын талаарх мэдээлэл
- “2015-2020 онд аймгаас баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын тухай
- “Ойн талаар баримтлах аймгийн бодлого” батлах тухай
- “Цөлжилтийг бууруулах аймгийн дэд хөтөлбөр”-ийн төсөл
- Хөрөнгө шийдвэрлэх тухай
- Газрын тухай хуулийн хэрэгжилтийн тухай аудитын тайлан гэсэн нийт 10 асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргалаа.

