2017-2018 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан ЕБС-ын дүрэмт хувцас болон СӨБ-ийн сургуульд элсэн суралцах хүүхдүүдэд зайлшгүй хэрэгцээтэй мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх зорилготойгоор Төв аймгийн БСУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Дашцэрмаа, БСУГ-ын мэргэжилтэн Д.Алтанчимэг, “Могол Ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат нараас тодруулга ярилцлага авлаа.
Төв аймгийн БСУГ-ын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Дашцэрмаа:

Энэ хичээлийн жилд урьд жилүүдээс нэлээдгүй онцлог жил байна. Бага боловсролын хүрээнд боловсролын чанарын шинэчлэл төслөөр систем сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтандаа хэрэглэж ашиглахаар болж байна. Өөрөөр хэлбэл 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг математик, байгалийн ухаан, урлан бүтээх болон шинэчлэн судлах арга барилд суралцуулах зорилготойгоор сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхэд нэг бүрийн хөгжилийг дэмжиж ажиллана гэдгээрээ энэ хичээлийн жилийн онцлог ялгарч байгаа.
2017-2018 оны хичээлийн жилд Төв аймгийн 31 ЕБС-ын бага сургуульд нийтдээ 2081 сурагч суралцахаар төлөвлөгдөж байна. Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын тухай хуулийн 35.4.9-д нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан малчин өрхийн хүүхдүүд 7, 8-н настайдаа элсэн суралцах боломжтой юм гэсэн нэмэлт заалт орсон. Үүнтэй уялдаж 2016-2017 онд аймгийн хэмжээнд 65 хүүхэд 7 настайдаа элсэн суралцана гэсэн хүсэлтэйгээр элсэлтээ хойшлуулсан. Эдгээр хүүхдүүд нэмж суралцана.
Ер нь бага боловсролыг албан сургалтаар зайлшгүй эзэмшүүлэх ёстой. Ийм учраас сургууль бүр хамрагдан суралцагчидаа дээшлүүлэх, хүүхэд нэг бүрийн хөгжилийг тухайн насанд нь, сэтгэхүйн онцлогт нь тохируулаад бага боловсролыг хүүхэд бүрт бүрэн олгох зорилготойгоор тодорхой хэмжээний үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд нэг бүрийг орхигдуулахгүй бага боловсролд сургах зорилготойгоор үйл ажиллагаагаа төлөвлөн ажилладаг юм.
Энэ хичээлийн жилд Аймгийн 31 ЕБСургуульд нийт 47 бүтэн өнчин хүүхэд суралцахаар байна гэсэн урьдчилсан статистик мэдээ гарсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр бүтэн өнчин хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлтгэхэд нь туслах зорилготойгоор ЕБС-д суралцаж байгаа 47 хүүхдэд тус бүр 100,000 төгрөгний дэмжлэг буюу нийт 4,700,000 төгрөгний тусламж дэмжлэг үзүүлсэн юм.
Нэмж хэлэхэд хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа хүүхдүүд тухайн харъяалалтай газраасаа хасалт хийлгээд шилжих бичигээ авсан байна. 2-рт суралцагчдийн хувийн хэрэг дээрээ шилжсэн тухай бичигээ хийлгээд тамга тэмдэгээ даруулах хэрэгтэй. Ингээд хаана ирж оршин сууж байна. Тэр газрынхаа харъяа сургуульд ирж бүртгүүлсэнээрээ суралцах эрх нь нээгдэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэлээ.
Мөн БСШУСЯамны сайдын 2013 оны 07 сарын 01-ны өдрийн А/266 тоот тушаалаар цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт шинэчлэн батлагдсан бөгөөд эцэг эхчүүд та бүхэн дараах жагсаалтын дагуу сургуулийн өмнөх насны хүүхдийнхээ хэрэглэгдэхүүнийг бэлтгэх юм байна. Жагсаалтыг энд –> СӨБ-хэрэглэгдэхүүний жагсаалт дарж авна уу.
Төв аймаг өрхийн үйлдвэрлэл эрхлэгч болон ЖДҮ эрхлэгчидээ дэмжин энэ жилийг АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ ИРГЭН урианы жил болгон зарласан бөгөөд энэ аяны хүрээнд дотоодын үйлвэрлэл эрхлэгчидээ дэмжин “Могол ноос” ХХК-ийн дүрэмт хувцасаар жигдрэхээр болсон байна. Энэ талаар бид БСУГ-ын мэргэжилтэн Д.Алтанчимэг, “Могол Ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат нараас тодруулга ярилцлага авлаа.

БСУГ-ын мэргэжилтэн Д.Алтанчимэг:
Манай аймгийн хувьд 2013 оны хичээлийн жилээс эхлэн БСШУЯамнаас гаргасан жишиг загварын дагуу сурагчдын дүрэмт хувцас хийгдэхээр болж манай аймагт үйлдвэрлэл явагдаж сургуулиуд жигдэрч эхэлсэн.
Сургуулийн захиралууд дараа жил өмсөх дүрэмт хувцасныхаа гэрээг хийж 5 сард захиалгаа өгдөг журамтай байдаг. Үүний дагуу манай аймгийн бүх сургуулиудын захиралууд “Могол ноос” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өнөөдрийн байдлаар 86,6%-тай түгээлтээ хийж байна. Ийм учраас хүүхдүүд болон эцэг эхчүүд “Могол ноос” ХХК-ийн байран дээр очиж яамнаас гаргасан загварын дагуу дүрэмт хувцасаа сонгож авах боломжтой бөгөөд үнийн санал бүх жагсаалт нь компаний байран дээр бэлэн байгаа юм гэлээ.

“Могол Ноос” ХХК-ийн захирал Ч.Эрдэнэбат:
Манай үйлдвэр нь Монгол хонины ноосыг малчдын гар дээрээс худалдан авч боловсруулалт хийж ээрмэл утас үйлдвэрлэн дотоодын нэхмэл сүлжмэлийн компаниудтай хамтран ажилладаг. Энэ жилийн хувьд “Blue Sky” нэхмэл сүлжмэлийн компанитай хамтран ажиллаж Монгол хонины ноосон даавуугаар сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэж байна. Хавар бид сургуулиудаар явж захиалга авсан. Нийт 3409 хүүхдийн захиалга ирж, үйлдвэрлэлээ явуулсан. Бид 8 сарын 21-ээс эхлэн сумдад ажиллан борлуулалт түгээлтээ хийж байна. Нийт 27 сумдад түгээлт хийгдэх ёстойгоос одоогийн байдлаар 15 суманд түгээлт хийгдсэн байна. Эрэгтэй дүрэмт хувцас нь өмд, цэнхэр цамц, ноосон майк зангианаас бүрдэнэ. Харин эмэгтэй нь цамц, сарпанчик, зангианаас бүрдэнэ. Бүгд ноосон даавуугаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байгаа.
Нэмж хэлэхэд заавал энэ жил хүүхэд бүр шинэ дүрэмт хувцас авах шаардлагагүй. Өмнөх хувцас нь багадаагүй бол хуучин дүрэмт хувцасаа өмсөх бүрэн боломжтой гэдгийг хэлэх нь зөв юм.
Манай компани дээр нийгмийн хөгжлийн хэлтэсээс хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн судалгааг гаргаж өгөх ёстой. Судалгааны дүнгээс хамаарч бид амьдралын баталгаажих түвшинээс доогуур хүүхдүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулал үзүүлнэ гэлээ.



