Дархан сумын ИТХ-ын 2017-2020 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлд тусгагдсан нэг чухал ажил нь иргэдэд зөв амьдрах мэдлэг, дадал зуршлыг хэвшүүлэх явдал юм. Дарханд анх удаа “Соён гэгээрүүлэх хөтөлбөр” төслийг З.Ням-Очир, Д.Тожил нар санаачлан хэрэгжүүлж байна. Төслийн баг өнөөдөр 2017.08.29 ны өдөр Дархан сумын ЗДТГ-ын хуралдааны танхимд сумын ИТХ-ын Төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл хийв. Хөтөлбөрийн хүрээнд нийгэмд өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарласан бие хүнийг төлөвшүүлэх зорилгоор иргэний боловсролыг дэмжихэд чиглэсэн сургалтуудыг явуулна.
Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням сургалтын эхэнд хэлсэн үгэндээ : Та бид иргэдийнхээ сэтгэхүйд хөрөнгө оруулалт хийж, өөрчилж байж , “ Ухаалаг Дархан”-ыг бүтээн байгуулна. Энэ төсөл орон нутагт магадгүй улсын хэмжээнд анхных нь бөгөөд Дархан хотод үр дүнтэй хэрэгжүүлж “бренд” ажил болгож чадна гэдэгт итгэлтэй байна гэв. Төслийн танилцуулга хийх үеэр төрийн анхан шатны нэгжид ажиллах багийн Засаг дарга болон ИНХ-ын дарга, сумын ИТХ-ын Төлөөлөгч нар Соён гэгээрүүлэх хөтөлбөрийг цаг үеэ мэдэрсэн, наад зах нь иргэд орчноо бохирдуулах, бүдүүлэг үг яриа гаргах явдал үгүй болж хотын иргэдийг бэлтгэхэд үр дүн өгнө хэмээн онцлон хэлж байв. “Соён гэгээрүүлэх хөтөлбөр” 2017 онд зуун залуу сургагч багш бэлтгэх, баг тус бүрээр бүсчилсэн сургалт, танхимын болон ганцаарчилсан, бүлэг, аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгуулж 3000 гаруй иргэдийг хамруулах зорилт тавьжээ.
Хөгжлийг тодорхойлогч нь хүн учраас иргэдээ мэдлэг мэдээллээр хангах соён гэгээрүүлэх сургалтанд хамруулж бурхантын хөндийд оюун ухааны үрийг тарихаар төслийн багийнхан ажилдаа орлоо.Хөтөлбөрийн хүрээнд мэдлэг оюунаа дээшлүүлэх эрмэлзлэлтэй цаашид хөгжих, ажил хийх хүсэл сонирхолтой иргэд, оюутан залуусыг идэвхтэй хамруулах бөгөөд боловсрол, мэргэжил, нас хүйс харгадзахгүй бөгөөд үнэ төлбөргүй сургалт явагдахаараа онцлогтой. Заах хичээлийн сэдвүүд нь Эрүүл мэндэд суурилсан хүний хөгжил , Боловсрол эзэмшихүй, Иргэний нийгэмд эзлэх байр суурь, Хүн нийгмийн бүтээгдэхүүн, Хүн өөрийгөө бүтээхүй, Өгөх авахын гүн ухаан, Хайр харилцааны шүтэлцээн, Хүн ба өрх гэр бүл зэрэг хичээлүүд орох бөгөөд хамт олон суралцагчдын хүсэлтээр хичээлийн сэдвүүд өөрчлөгдөж болох аж.