ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ХБНГУ-ЫН “ХИЛ ХЯЗГААРГҮЙ ШҮДНИЙ ЭМЧ НАР”-ЫН 2-Р ЭЭЛЖ ТӨВ АЙМАГТ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЛАА

2017-08-25

ХБНГУ-ын  “Хил хязгааргүй шүдний эмч нар”  олон улсын  байгууллага нь 2004 онд байгуулагдан, хөгжил буурай 10 оронд 50 гаруй суурин болон явуулын шүдний эмнэлгүүдийг байгуулсан байна. Монгол улсад 2007 оноос үйл ажиллагаа явуулан одоогийн байдлаар 12 аймагт нийт 13 суурин, 29 явуулын шүдний иж бүрэн тоноглогдсон эмнэлгийг байгуулаад байна. “ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” ОУ-ын тусламжийн байгууллагын эмч нар Төв аймагт 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2007-2017 онд давхардсан тоогоор нийт 53 сумын 20587 хүнд 20870 гаруй нэгж үйлчилгээг үзүүлэн,  нүүр амны нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө, сургалт сурталчилгааг хийсэн байна. Зуунмод, Батсүмбэр, Эрдэнэсант сумдад Европ стандартын суурин шүдний иж бүрдэл кабинет байгуулж, аймгийн нэгдсэн эмнэлэгт шүдний Рентген аппарат, эмнэлгийн 20 ор  хандивласан байна.

Эрүүл мэндийн сайдтай 2017 оны 5-р сарын 21-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд манай аймагт 2 ээлжээр 21 их эмч, 23 туслах ажилтан, 12 орчуулагч, 12 Монгол эмч нарын хамт 2017 оны 7-р сарын 18-аас 8-р сарын 24-ны хооронд 21 суманд хүрч үйлчилж ажиллалаа. Эмч нарын үзлэгийг зохион байгуулахад аймаг, орон нутгийн удирдлагууд болон аймгаас нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүд дэмжлэг үзүүлэн ажилласан байна.


Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа, Эрүүл, ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар” Олон улсын тусламжийн байгууллагын гүйцэтгэх захирал С.Туул болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл  оролцлоо.

Нийт шүдний эмч нар 2 ээлжээр ажиллахдаа 1 суманд 7 хоног ажиллаж нийтдээ 8889 хүнд /17000 гаруй нэгж үйлчилгээг/ шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүллээ.

Үзлэгт хамрагдан эмчлүүлсэн иргэдийн 35-40% нь 0-15 насны хүүхэд,  18-20% нь ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Энэ нь 2008 онтой харьцуулахад 2017 оны байдлаар шүд цоорох өвчний тархалт улс, аймгийн дундаж үзүүлэлтээс 7.0-9.8 хувиар, шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлт 0.2-0.6-иар тус тус буурч, бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь 0.5 хувиар, амны хөндийн өвчний эрүүлжүүлэлтийн хувь 5.5-7.2%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 114
3 / 3%
3 / 3%
72 / 63%
2 / 2%
34 / 30%