ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГТ “АЛТАН НАМАР-2017” ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-08-25

Төв аймаг 2017 оныг Ажилтай орлоготой иргэн урианы жил болгон зарлаж бүхий л салбарт төсөл хөтөлбөрүүдийг татан, байнгын болон түр ажлын байруудыг шинээр бий болгох, иргэдээ зуучилж хямралыг дагаж биш сөрж давах зорилт тавин ажиллаж байгаа. Тус урианы жилтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдааны тоог нэмэгдүүлж жилд 4-5 удаа зохион байгуулахаар болсон юм. Уг зорилтын хүрээнд хичээлийн шинэ жилийг угтан “АЛТАН НАМАР-2017” Үзэсгэлэн худалдаа 2017 оны 8-р сарын 23-24-ний өдрүүдэд Зуунмод хотын “Хүүхэд залуучуудын ордон”-д зохион байгуулагдсан бөгөөд тус Үзэсгэлэн худалдаагаар:2

– Хичээлийн хэрэглэл, ном сурах бичиг

– Сурагчийн дүрэмт хувцас, цүнх,Untitled1

– Төрөл бүрийн хичээлийн хэрэглэлийн багцууд /Цэцэрлэгийн хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэглэлийн багц/

– 27 сумын онцлох бүтээгдэхүүн,

– Шинэхэн мах махан бүтээгдэхүүн,

– Айраг, сүү цагаан идээ,

– Жимс жимсгэнэ зэрэг хүний хэрэгцээт  бүтээгдэхүүнүүд нэг дор худалдаалагдсан байна.3

Тус үзэсгэлэн худалдаа нь 2017.08.23-24-ны өдрүүдэд Зуунмод хотод “Алтан намар-2017” 2 өдрийн турш амжилттай зохион байгуулдсан ба үзэсгэлэн худалдаанд 26 сумын 16 аж ахуйн нэгж, хоршоо, 181 иргэн, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид 78 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 64,850,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг аймгийн иргэддээ худалдаалсан байна. 

“Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд, эхний хагас жилийн байдлаар 704 шинэ ажлын байрыг бий болгож, 421 иргэнийг сул чөлөөтэй ажлын байранд зуучилж, Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын хурдны зам болон улирлын чанартай ажилд нийт 2818 ажилгүй иргэдийг оролцуулж, түр ажлын байраар 8480 иргэдийг хамруулжээ.

Мөн аймгийн хэмжээнд төсөвт байгууллагуудын хүнсний хэрэгцээг баялаг бүтээгчдийнхээ, орон нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд эхний хагас жилийн байдлаар 123,4 тн мах,  69,5 тн сүү, 77 тн төмс, 73,1 тн хүнсний ногооны хэрэгцээг аймгийнхаа үйлдвэрлэл эрхлэгчдээс хангасан дүн мэдээтэй байна.

Үзэсгэлэн худалдааны үеэр “Төв аймгийн залуус” ТББ-с хичээлийн шинэ жилийг угтан “Шидэт цүнх” хандивын аяныг зохион явуулж, амьжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлдэхэд туслах зорилгоор сайн санааны ажил зохион байгуулснаараа онцлог байлаа.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%