ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЗҮҮН БҮСЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТАНД ТӨВ АЙМАГ ХАМРАГДЛАА

2017-08-22

Mонгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 10 дугаар заалт, Батлан хамгаалахын сайд аймгуудын Засаг даргатай хамтран ажиллах гэрээг үндэслэн Зүүн бүсийн аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт” 2017 оны 8 дугаар сарын 13-аас 16-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн байрлалд явагдлаа. Цэргийн бэлтгэл сургалтанд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Цэргийн штаб, болон  сумдын ЗДТГ-ын дарга нар амжилттай оролцлоо.

Цэргийн бэлтгэл сургалтын нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөл, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын дарга нар, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн удирдлагууд оролцлоо. Сургалтын хөтөлбөрийн дагуу БХЯ, ЗХЖШ болон Цэргийн штабын офицерууд  шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах хууль тогтоомж, Батлан хамгаалах бодлого, Орон нутгийн хамгаалалт, Улсын дайчилгаа болон бусад сэдвээр сумдын Тамгийн газрын дарга нарт хичээль зааж бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулан, жагсаалын бэлтгэл хийлгэж автомат бууны нэгдүгээр дасгалуудыг боловсруулсан.2103520013127699921822551013938320o

Зүүн бүсийн аймаг, сумдын тамгын газрын дарга нарын “Цэргийн бэлтгэл сургалт”-нд оролцсон бие бүрэлдэхүүнээс эх орныхоо батлан хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим төрийн албан хаагчдыг Батлан хамгаалах яамны шагнал болон,  ЗХЖШ-ийн даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Үүнд Борнуур сумын ЗДТГ-ын дарга бэлтгэл ахмад Б.Галбадрахыг бэлтгэл хошууч цолоор, Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Б.Баярсайханыг бэлтгэл дэслэгч цолоор, “Эх орны төлөө III” зэргийн хүндэт тэмдэгээр Баяндэлгэр сумын ЗДТГ-ын дарга Н.Баасанхүү, Өндөрширээт сумын ЗДТГ-ын дарга Б.Дэлгэрцог,   Сэргэлэн сумын ЗДТГ-ын дарга С.Ганчимэг, Лүн сумын ЗДТГ-ын дарга С.Даваахүү, Эрдэнэсант сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа нар тус тус шагнагдлаа.2105755013127694621823081601669176o

Цэргийн бэлтгэл сургалт нь төрийн албан хаагчидад орон нутгийнхаа, ажил албаны онцлого хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломжийг олгосон, сум орон нутагтаа батлан хамгаалах үйл ажиллагааг гардан зохион байгуулахад шаардлагатай цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, чадварыг  эзэмшүүлсэн  үр дүнтэй сургалт боллоо.210381221312769302182324855672856o

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%