ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАТЖАРГАЛ САНААЧЛАН “СУВИЛАГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2017-08-22

Аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А|475 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд сувилагчийн хангалтыг нэмэгдүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Сувилагч” хөтөлбөрийг 2017-2020 оны хооронд хэрэгжүүлэхээр баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ онд Төв аймагт Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн бакалавр, сувилагчийн ангийг сонгон суралцахаар болсон оюутнуудын 2-4 дүгээр дамжаанд суралцах сургалтын төлбөрийг сурлагын голч оноог харгалзан 40% хүртэл хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.2

Энэ оны байдлаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн 99 байгууллагад 294 сувилагч ажиллаж, эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын 64% нь сувилагч, тусгай мэргэжилтэн байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт 2017 онд 32, 2020 он гэхэд 69 сувилагчийн орон тоог нөхөн хангах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ орон тооны дутагдлыг нөхөх үүднээс аймгаас Сувилахуйн мэргэжлээр суралцахаар сонголт хийсэн оюутнуудтай “Сувилагч” хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгууллаа. Тус гэрээний хүрээнд аймгийн ЗДТГ-аас тухайн оюутны сургалтын төлбөрийг 2 дугаар дамжаанаас эхлэн 40%-ийг төлөх бөгөөд дадлага хийх газар, төгсөөд ажиллаж ажлын байраар хангах юм.3

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%