Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хуралдаан аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” тэнхимд хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
- Аймгийн ИТХ-ын Зургадугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай тогтоолын төсөл
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дүрмийг шинэчлэн батлах тухай
- Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай
- “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл хэлэлцэж батлах
- Аймгийн зуншлагын байдал, гангийн эрсдэлд үнэлгээ хийсэн тухай мэдээлэл
- Аймгийн 2017 оны хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай танилцуулга
- Төвлөрсөн халаалтын үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн үзлэг шалгалтын тухай танилцуулга
- Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай танилцуулга
- Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын танилцуулга
- Аймгийн 2018 оны төсвийн төслийн тухай танилцуулга
- Хөрөнгө шийдвэрлэх тухай
- Дүрэм, Удирдлагын гэрээний төслийг зөвшөөрөх тухай
- Төрийн дээд одон медальд уламжлах тухай
- Санал уламжлах тухай
- Хог хаягдлыг бууруулах, менежментийг сайжруулах төслийг дэмжих тухай зэрэг нийт 15 асуудал хэлэлцэж 10 тогтоол, 5 хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв. “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцээд тус асуудлын боловсруулалтын түвшинг сайжруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8-р сарын 31-ний өдрийн хуралдаанд танилцуулахаар хойшлуулав.