ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БНХАУ-ЫН ВЕЙНХЭЙ ХОТЫН ВЕНДЕН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2017-08-09

Өнөөдөр БНХАУ-ын Вейнхэй хотын Венден дүүргийн төлөөлөгчид манай аймагт айлчиллаа. Учир нь 2 талын найрсаг харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхийн тулд энэхүү нөхөрсөг айлчлалыг хийж байгаа гэдгээ талууд мэдэгдэж байсан юм. БНХАУ-ын Вейнхэй хотын Венден дүүргийн төлөөлөгчид манай аймагт анхны албан ёсны айлчлалыг хийж байгаа нь энэ юм. Айлчлалын үеэр талууд аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуй, эдийн засаг, уул уурхайн салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтой байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Уулзалтын үеэр тус мужийн томоохон аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд мэдээллээ хийж байсан бөгөөд энэ нь цаашлаад гадаад харилцаагаа өргөжүүлэх чухал гүүр болж байгаа гэдгийг Венден дүүргийн төлөөлөгчид онцолж байв. Мөн талууд харилцан хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан төдийгүй хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд нэн түрүүнд хамтарч ажиллах талаараа нухацтай хэлэлцлээ. Ван Шинь Хуа Вейнхэй хотын Венден дүүргийн санхүү худалдаа үйлдвэрлэлийн газрын дарга Лиан Шиан Дун Вейнхэй хотын Венден дүүргийн аялал жуулчлалын хэлтсийн дарга Бидний хамтын ажиллагаа өнөөдрөөс эхлэн өргөжин тэлж цаашлаад 2 талын хөгжлийг дэмжих чухал алхам болж байгаа. Тиймээс хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, хувийн хэвшил аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн оролцоог хангахад бидний хамтын ажиллагааны зорилго оршиж байгаа хэмээн аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ онцолж байлаа.2

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%