ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭН 4 ЭРХЭМДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2017-08-07

Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас улсдаа хийгээд дэлхийд нэрээ цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан. Тэдгээрийн төлөөлөл болох Монгол улсын баатар Пунцагийн ШАГДАРСҮРЭН, Монгол улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн СОСОРБАРАМ, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН, Монгол улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын АРИУНБААТАР нарт хүндэтгэл үзүүлж сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Бэсрэг наадам” зохион байгууллаа.a2

Хүндэтгэл үзүүлэх наадамд Монгол улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө мөн л Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал  Г.Дугарсүрэнг илгээсэн байв.  “Бэсрэг наадам”-д Их нас, Даага уралдаж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа эр хүний чимэг болсон эмээл, хазаартай морьд бэлэглэлээ.5a4

a6a7

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%