ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Ази Номхон Далайн Бүсийн 31-р “Жембори”-д Төв аймгаас 65 хүүхэд оролцоно.

2017-07-31


Монголын Скаутын Холбоо, Дэлхийн скаутын хамгийн том цугларалт болох Ази Номхон Далайн Бүсийн 31-р “Жембори”-г 7-р сарын 27-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар болсон. Энэхүү арга хэмжээнд Ази-Номхон далайн бүсийн орнууд, Америк, Европ тивийн нийт 40 орны 1500 скаут, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын 1500 гаруй удирдагч нар, нийт 7000 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ юм. Манай аймгийн хувьд 6 сумын 65 скаут /Батсүмбэр-13, Баянчандмань-1, Заамар-28, Зуунмод-17, Лүн-5, Сүмбэр-1/ оролцохоор өнөөдөр аян замдаа гарлаа. Тэднийг мэргэжлийн багш, зөвлөх багш, цагдаа, эмч нараас бүрдсэн баг бүрэлдхүүн хариуцан явж байна.

Жемборид оролцсоноор байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээ нь Монгол улсад анх удаа болж буй хамгийн олон хүүхэд, залуучуудыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм. Ази Номхон Далайн Бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Жемборид скаут хүүхдүүдийг хөгжүүлэх 5 цогцолбор төв ажиллана.

Үүнд:

  1. “Нүүдэлчдийн соёл цогцолбор” – /Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах өртөөнүүд/ – Зөвхөн гадаад оролцогчдод,
  2. “Адал явдалт цогцолбор” – /Авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд/,
  3. “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор” – /Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд/,
  4. “Браунси арал цогцолбор” – /Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд,
  5. “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор” – /Амьдрах ухаанд суралцах, дэлхийн иргэний хувьд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаасан өртөөнүүд/,
  6. “Чөлөөт цагийн цогцолбор” – /Төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тэмцээн уралдаан, тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд /

Оролцогч скауст хүүхдүүд маань эдгээр цогцолбор төвүүдээр зочилж өөрийгөө сорих, хөгжүүлэх, шинэ мэдлэг олох, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй болоход туслах юм.

Монголын Скаутын Холбооноос тус “Жембор” арга хэмжээг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг”гэсэн уриатайгаар зохион байгуулж Монгол үндэсний ёс заншил, нүүдэлчин ахуйг дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь талархууштай. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн скаутууд, үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд долоо хоногийн турш байрлаж 10 хүүхэд нэг салаа болж, өөрсдөө хоол хүнсээ төвлөрсөн цэгээс худалдан авалт хийж, хамтран хоолоо хийж, хамтран амьдарч, тоглох наадах орчноо өөрсдийн гараар бий болгох гээд сонирхолтой, хөгжилтэй байдлаар 7 хоногийн өнгөрүүлэх юм. Мөн энэхүү арга хэмжээг очиж сонирхохыг хүссэн хүмүүс “Day Visitor” хөтөлбөрт хамрагдан, өдрийн 10 мянган төгрөгөөр жембори бүсэд зочилж зохион байгуулагдаж буй арга хэмжээ, скаутуудын ахуйтай танилцах боломжтой юм.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%