ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТӨВ АЙМАГ ТОТТОРИ МУЖИЙН ХООРОНД НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2017-07-31

Төв аймаг дэлхийн олон улс орны муж, хотуудтай найрамдалт харилцаатай ажилладаг. Тэдгээрийн нэг болох Япон улсын Тоттори мужтай найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээ өнгөрсөн 4 дүгээр сард Япон улсын Тоттори мужид зохион байгуулагдсан бол энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Төв аймагт боллоо.

Анх 1994 оны 6 дугаар сард Япон Улсын Тоттори мужийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч гишүүд манай аймагт анх зочилсоноор   2 аймаг мужийн хооронд харилцаа хамтын ажиллагаа тогтоох тухай яриа өрнөж, харилцан ярьж тохирсноор 1997 онд Тоттори мужид зохион байгуулагдах JAPAN EXPO үзэсгэлэнд Төв аймгийг оролцохыг албан ёсоор хүсэж урьжээ. 1997 оны 7 дугаар сарын 23-30 ны өдрүүдэд Аймгийн Засаг дарга Ц.Батболд тэргүүтэй төлөөлөгчид JAPAN EXPO үзэсгэлэнгийн Төв аймгийн өдөрлөгт урилгаар оролцож Засаг дарга Ц.Батболд Тоттори мужийн Захирагч Нишио Юүжи нар “ Найрамдалт харилцааны тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар хоёр аймаг мужийн хоорондын харилцаа хамтын ажиллагаа албан ёсоор үүссэн түүхтэй. a9a3

Тоттори мужаас найрамдалт харилцааны 20 жилийн ойн хүрээнд тус мужийн Дэд Захирагч Ногава Сатоши, Хөдөө аж ахуйн сургуулийн захирал Кобаяши Норико, Гадаад харилцааны хэлтсийн дарга Эндо Тошики, Гадаад харилцааны хэлтсийн Монголын харилцаа хариуцсан ажилтан Хамагүчи Миэ, Гадаад харилцааны хэлтсийн ажилтан С.Цэрэндолгор, Тотторий мужийн сургуулийн сурагчдын төлөөлөл багш нар, Найрамдлын нийгэмлэгийн 12 дахь удаагийн найрсаг харилцааны жигүүр багийн хамт олон Төв аймагт зочиллоо.1a0

Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд хүлээж авлаа. Төлөөлөгчид Төв аймагт зочилсон эхний өдрөө Зуунмод хотын төв цэцэрлэгт хүрээлэнд найрамдалт харилцаа үүсч хөгжсөний ойд зориулан дурсгалын мод тарьж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэдэх Япон хэлний дугуйлангийн сурагчидтай уулзав. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүнс, хөдөө аж ахуйн газраар зочилж үйл ажиллагаатай танилцлаа. Тус газруудаас найрамдалт харилцааны хүрээнд Тоттори мужид мэргэжилтнүүдээ дадлагажуулдаг уламжлал тогтсон юм.a5

Төлөөлөгчид айлчлалынхаа 2 дахь өдөр Эрдэнэ сумын нутагт очиж Бэсрэг наадам үзэж Монголын түүхэн уламжлал, ёс заншилтай танилцсанаар 20 жилийн ойн арга хэмжээ өндөрлөлөө. Төв аймаг, Тоттори мужийн найрамдалт харилцаа 20 жилийн хугацаанд улам өргөжин тэлсээр байгаа бөгөөд ирэх жилүүдэд хүүхэд, иргэд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллана гэдгээ хоёр тал мэдэгдлээ.a6a8a7

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%