ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН 14 ХОНОГ ТУТМЫН МЭДЭЭЛЭЛ

2017-07-24

Эрүүл мэндийн салбарын яаралтай тусламж үйлчилгээний мэдээллийг  28 харьяа эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног тутамд, нэгж бүрээс 22 асуултаар авч нэгтгэн дүгнэж Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд цаг хугацаанд нь хүргүүлэн ажиллаж байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ирүүлсэн мэдээгээр  салбарын хэмжээнд яаралтай тусламжаар нийт 1577 хүн үйлчлүүлсэн бөгөөд үүнээс эрэгтэй 702,  эмэгтэй 875 хүн байна. Нийт үйлчлүүлэгчдийн  143 нь түргэн тусламж дуудсан, 1434 нь өөрөө яаралтай тусламж авахаар ирсэн бөгөөд  биеийн байдалд үнэлгээ хийн эрэмбэлэн ангилахад улаан буюу амь тэнссэн үеийн тусламж  42 хүнд , шар буюу тулгамдсан тохиолдол 175 хүнд, ногоон буюу яаралтай бус тусламж үйлчилгээг 407 хүнд, цагаан буюу хүлээж болох тусламж үйлчилгээг 953 хүнд тус тус үзүүлж биеийн байдлыг  эрэмбэлэн ангилж, эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна.

Яаралтай тусламж үйлчилгээ авагчдаас онош тодруулан буцаасан 1447, ажиглалтын өрөөнөөс тасагт шилжүүлэн эмчилсэн 54, сэхээн амьдруулах тасаг руу шууд шилжүүлсэн 9, яаралтай тусламжаар ирээд нас барсан хүн 0, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн хүний тоо 67 үүнээс УНТЭ-т 2, ЭХЭМҮТ-д 2, ГССЗҮТ-д 42, Нэгдсэн эмнэлэгт 14, бусад эмнэлэгт 7 өвчтөн тус тус шилжүүлж  дээд шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамруулсан тухай  мэдээг эрүүл мэндийн байгууллагууд ирүүлээд байна.

Дээд шатлалын эмнэлэгүүдээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжигсдийн тоо 12-оор нэмэгдсэн нь иргэдэд бага насны хүүхдийн осол гэмтэл ялангуяа түлэгдэл, зам тээврийн ослоос сэргийлэх, настангууд зүрх судасны эмгэг артерийн даралт ихсэлтээс сэргийлэх ажил амралтын дэглэмийг сахих, хэт ядрахгүй байх, өөрийнхөө  эрүүл мэндэд цаг зав гаргаж байх, өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж байхыг сануулж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%