ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ҮНДСЭН ТОСГОНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2017-07-24

Дархан сумын 5 дугаар багаас сонгогдсон Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Батцэцэг үндсэн тосгоны  иргэдтэй хэсэгчилсэн уулзалтыг зохион байгуулав. Тус багийн үндсэн тосгоны оршин суугчид хамтран төсөл бичиж шалгарчээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар бракын гадна фасад , 53 дугаар брак байрны дээврийг засварлаж эхэлсэн байна. Энэхүү сайн жишээг үлгэрлэж бусад брак байрнуудад зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний судалгааг иргэд гаргаж багийн ИНХ-ын даргадаа танилцуулав.

Багийнхаа хөгжил, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийн төлөө иргэдтэйгээ илүү ойр ажиллах зорилт тавьсан багийн ИНХ-ын дарга Б.Батцэцэг үндсэн тосгоны 42,43,46,47,48, 50,51 брак байрны иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр иргэдэд тулгамдсан асуудлыг  аймаг, сумын удирдлагууд болон багаас сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгч нартай хамтран ажиллаж шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа  илэрхийлэв.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 120
3 / 3%
3 / 3%
75 / 63%
2 / 2%
37 / 31%