Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдаан ЗДТГ-ын “Соёмбо” танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийг батлах
- Аймгийн 2017 оны төсвийн 2-р улирлын гүйцэтгэл, ИТХ-ын 2016 оны 3-р хуралдааны “Аймгийн 2017 оны төсөв батлах тухай” 03-р тогтоолын 12-р заалт, ИТХ-ын 2017 оны 5-р хуралдааны “Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай” 02-р тогтоолын 14-р заалтын хэрэгжилт
- Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай
- Хог хаягдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай /Ажлын албаны дүгнэлт/
- Усны тухай хуулийн 3, 4, 5, 6-р бүлгийн хэрэгжилтэд хийсэн Аудитын тайлан
- Шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх тухай
- Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай гэсэн нийт 7 асуудлыг хэлэлцэж 6 тогтоол батлан, аймгийн Засаг даргад Хуралдааны 1 тэмдэглэлээр үүрэг өгөв.
Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдааны үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 7-р сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч Б.Уранчимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Зоригтбаатар нарын шагналыг ИТХ-ын дарга Ц.Энхбат гардуулан өглөө.