ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

“БИДНИЙ ТУСЛАМЖИЙН ГАР” ХАНДИВЫН АЯН ӨРНӨЖ БАЙНА

2017-07-16

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдад гарсан гал түймрийг унтраах ажилд хүчин зүтгэж яваа Онцгой байдлын газрын албан хаагчид сум орон нутгийн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор Төв аймгийн “Монгол туургатан” театраас санаачлан ЗДТГ-тай хамтран “Бидний тусламжийн гар” хандивын аянг өрнүүлж байна. Одоогоор хандивын аянд иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцож бэлэн мөнгө 4,700,000 төгрөг, эд материал, хоол унд, багаж хэрэгслүүд цуглараад байна. Мөн Төрийн банкны 310000503023 дансаар та бүхэн хандив өгөх боломжтой. Төв аймгийнхаа нийт иргэд болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудыг “тэнхлүүн явахад нь тэмээгээр тусласнаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла” гэсэн ардын сайхан үгийг санаж “Бидний тусламжийн гар” аянд эд материал, хоол унд, багаж материалын тусламж хандивлахыг уриалж байна. Гал түймэр унтраах ажилд өөрийн санаачлагаар оролцох залуучуудыг Онцгой байдлын удирдлага дор авч явахыг аймгийн Засаг дарга Ж.Батжаргал үүрэг болголоо. Тиймээс залуучууд та бүхнийг сэтгэлийн хөдлөлөөр хандаж түймрийн голомт руу явахгүй байхыг хүсье. Учир нь зохион байгуулалтгүйгээр очсон хүмүүс Онцгой байдлын албан хаагчдын ажилд хүндрэл учруулж байгааг сануулж байна.1


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%