ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ЖАРГАЛАНТ СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ БОЛЖ БАЙНА

2017-07-13

Энэ 2017 онд Төв аймгийн Жарглант сумын түүхэн яруу алдарт 90 жилийн ой тохиож байгаа. Жаргалант сум нь 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. 1957 оноос Жаргалант сум болон өргөжсөн байна. Энэ оны байдлаар 6600-аад хүн амтай, 168000 толгой малтай, гол үйлдвэрлэл болох үр тарианы 33 мянган га эргэлтийн талбайтай, жилд 44 мянган тонн төмс хураан авч улс эх орныхоо хэрэгцээнд нийлүүлдэг Төв аймгийн томоохон сумуудын нэг юм. Өнөөдөр Жаргалант сумын 90 жилийн ойн наадмын баярын хурал сумын Соёлын төвд ёслол төгөлдөр боллоо. Баярын хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл оролцож 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхээс гадна төрийн болон аймгийн одон медалиар шагнагдсан иргэд хөдөлмөрчдөд шагналыг гардуулж өглөө.5

Жаргалант сумаас 90 жилийнхээ ойн баяр наадмаар “Алтан гадас” одонгоор Баягаль хамгаалагч Д.Пүрэвдорж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хөх баянбулаг ХХК-ийн жолооч Ж.Гомбо-Очир, ЕБС-ийн Бага ангийн багш Д.Эрдэнэчимэг нар шагнагдлаа. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 15 хүн, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр 29 хүн тус тус шагнагдсан байна.3264

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%