ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Төрийн Захиргааны 8-н албан хаагч тангараг өргөлөө

2017-07-06

Монгол Усын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр /2017.07.06/ аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд боллоо. Тангараг өргүүлэх тухай төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар тогтоолоор энэ өдөр Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Г. Одгэрэл, Дархан сумын ИТХ-ын Иргэний танхимын зохион байгуулагч Г.Мөнхгэрэл, Дархан сумын ЗДТГ-ын Газар байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батзул, Дархан сумын ЗДТГ-ын Байгаль хамгаалагч Б.Бэхбат, Захирагчийн албаны мэргэжилтэн М.Анхбаатар, ХХҮГ-ын мэргэжилтэн О.Халиун, ХХҮХ-ын мэргэжилтэн М.Одгэрэл, Дархан сумын Малчин багийн зохион байгуулагч Д.Жаргалмаа гэсэн 8-н албан хаагч тангараг өргөлөө. Тангарагыг Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Гандаасүрэнгийн Одгэрэл дээдлэн дуудсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 1,4,8 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 6 дугаар заалтыг үндэслэн 8-н албан хаагч өнөөдөр тангаргаа өргөлөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 138
5 / 4%
3 / 2%
87 / 63%
3 / 2%
40 / 29%