Төрийн дэмжлэг туслалцаа, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, иргэний бүртгэлийн үйлчилгээг хүн амд шударга, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэхэд итгэл зүтгэл гарган ажилласан дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудад 25 жилийн ойн медаль гардуулан өглөө.
Шагналыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар гардуулан өгсөн бөгөөд дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан ажилтнууддаа талархаж буйгаа илэрхийллээ.