Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хаяг, дугаар олгох тухай, Төрийн дээд шагналд уламжлах тухай, Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлыг хэлэлцэж, холбогдох тогтоол шийдвэрийг батлан гаргасан байна.