ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Орхон аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно

2017-06-28

   Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан болж дараах 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
   Хуралдааны эхэнд  Монгол улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт болохтой холбогдуулан аймгийн баяр наадмын хугацааг товлох тухай хэлэлцэх байсан ч дахин санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болохоор өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж Тэргүүлэгчид үзлээ. Ингэснээр Орхон аймгийн Баяр наадам урьд тогтсон хугацаандаа буюу 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох юм.
    Мөн орон нутгийн өмчит байгууллагуудад ашиглагдаж байсан эдэлгээний хугацаа нь дууссан, цаашид сэлбэн ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай, хуучин авто машинуудын худалдах доод үнийг эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн тогтоож, худалдан борлуулахыг аймгийн Засаг даргад даалгаж тогтоол баталлаа. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 76
2 / 3%
3 / 4%
46 / 61%
1 / 1%
24 / 32%