ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

НААДМААР ХУУШУУРЫН НИЙТ 65 ЗӨВШӨӨРӨЛ, ХҮНСНИЙ ХУДАЛДААНЫ 60 ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

2017-06-30

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам бэлтгэн зохион байгуулах худалдаа үйлчилгээний ажлыг хэсэг хуралджээ. Энэ жилийн тухайд хуушуурын асрын 10, 1 дүгээр эгнээний хуушуурын гэр, гуанзны 15, 2 ба 3-р эгнээний хуушуурын гэр гуанзны буюу иргэн хувь хүнд 40-н зөвшөөрлийг олгох юм. Мөн шорлогны 10, хүнсний худалдааны 60, хүнсний бус жижиглэн худалдааны 50, тоглоом тоглуулах том болон жижиг зөвшөөрөл тус тус 10 10-ийг, зурагчны 20, сугалааны 10-н зөвшөөрлийг олгох ажээ. Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл хүссэн материалыг 7 дугаар сарын 3-7 ны хооронд хүлээн авч 7 дугаар сарын 8, 9-ны хооронд зөвшөөрлийг олгох юм байна. Баяр наадмын үеэр үйлчилгээ үзүүлэх иргэд, ААН-үүдэд дараах зүйлсийг хориглоно. Үүнд, Гар дээрээс худалдаа эрхлэх, Согтууруулах ундаа болон тамхи худалдах, Түргэн муудах майонез, өндөг, хиам болон тэдгээрийг оролцуулсан бүтээгдэхүүн худалдах, Халаасан болон нөөшилсөн хоолоор үйлчлэх, Заасан байршлаас өөр газар хүнсний худалдаа явуулах, Хог хаягдлаа ил задгай асгах, Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хоригложээ. Энэ жил хуушуурын зөвшөөрлийн татварыг бууруулж иргэнээс 25000 төгрөг, хуушуурын асрын татвар 100,000, 1 дүгээр эгнээний хуушуурын гэр гуанз 70,000, шорлог 30,000, хүнсний худалдаа 20,000, тоглоом тоглуулах зөвшөөрлийн татварын үнэ том жижгээсээ шалтгаалаад 10-30,000 мянган төгрөг байхаар тогтжээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%