АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС
2017 ОНЫ 6-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
2017.06.29.
Зуунмод.
Аймгийн ИТХ, Тэргүүлэгчид, Ажлын албанаас 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хурлын Хуралдааныг 2
удаа хуралдуулж 12 тогтоол, Тэргүүлэгчид
эхний хагас жилийн байдлаар ээлжит хуралдааныг 9 удаа, ээлжит бус хуралдаан 5
удаа хуралдаж нийт 94 асуудал хэлэлцэн 75 тогтоол батлан гаргаж, хуралдааны 13
тэмдэглэлээр үүрэг өгч ажилласан байна.
ИТХ-ын тэргүүлэгчдийн VIII хуралдаанаар:
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит Наймдугаар
хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэж зохих
шийдвэрүүдийг гаргасан.
Үүнд:-
1. Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны баримт
бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн
дүнгийн тухай аймгийн Хурлын Ажлын албанаас хийсэн мэдээлэлийг
хэлэлцээд Ажлын албанаас
2016 онд сонгогдож шинээр
байгуулагдсан сумдын ИТХ-ын хуралдааны материалтай танилцахад Заамар, Эрдэнэ,
Эрдэнэсант сумдын Хурал 5 удаа, бусад сумдын Хурлууд 3-4 удаа хуралдсан бол
Баян сумын ИТХ хуралдааны материалаа ирүүлээгүй тул хэдэн удаа хуралдсан нь
тодорхойгүй байна. Алтанбулаг, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Өндөрширээт, Цээл,
Эрдэнэсант сумдын Хурлууд 90-100 хувийн ирцтэй хуралдсан бол Борнуур сум 67
хувийн ирцтэй хуралдсан байна.
Сумдын Хурлуудын дотоод үйл ажиллагаа, ажил
хэрэгч байдал сайжирсан боловч цаашид боловсронгуй болгох анхаарах асуудлууд
байна. Тухайлбал Аргалант, Архуст, Батсүмэр, Баянхангай, Баян-Өнжүүл, Баянцогт,
Баянцагаан, Дэлгэрхаан, Сүмбэр, Сэргэлэн, Өндөрширээт, Угтаалцайдам сумдын
Хурлын Хороод хэлэлцэж буй асуудлаар дүгнэлт гаргаж хуралдаандаа мэдээлдэггүй,
нэр хэмээх төдий ажилладаг, хуралдааны баримт бичгийг архив, бичиг хэргийн
стандартад бүрэн нийцүүлэн гаргадаггүй, Батсүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурал ээлжит бус 3 дугаар хуралдааныг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх
заалтыг хангахгүй 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдааны товоо тогтоож
тухайн өдөртөө хуралдсан зэрэг алдаа дутагдал гаргаж байгаад дүн шинжилгээ хийж
цаашид алдаа дутагдлыг гаргахгүй,
ажилдаа хариуцлагатай хандаж ажил хэрэгч ажиллах шаардлагатай байгааг
тэмдэглээд хуралдааны 01
дүгээр тогтоолыг батлан гаргаж сумын ИТХ-ууд хуралдааны хэлэлцэх асуудлуудтай
холбогдуулан дотоод журам, хуралдаан удирдах дараалал, бэлтгэл ажлын
төлөвлөгөөг чанартай сайн боловсруулан батлаж, хуралдааныг ажил хэрэгчээр
удирдан зохион байгуулж,
хуралдааныг үр дүнтэй хийх, Хурлын Хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж,
төлөөлөгчдийн мэдлэг чадварыг сайжруулах, сумын ЗДТГ-аас Төлөөлөгчдийг салбарын
болон цаг үеийн мэдээллээр хангах ажлыг тогтмолжуулж, хуралдаанаар хэлэлцэх
асуудлын төслүүдийг Хурлын дүрэмд заасан цаг хугацаанд өргөн мэдүүлж
тэргүүлэгч, Төлөөлөгчдийг танилцах боломж нөхцөлөөр хангаж ажиллах, Хурлын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлаар Хурлын
дүрэм, дэгд заасны дагуу Засаг даргаар илтгэл мэдээлэл тавиулах, Хороодоор
дүгнэлт гаргуулж хуралдаанд
танилцуулан шийдвэрлүүлж байх, Сумдын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар төсөв,
төлөвлөгөө батлах, ажлын хэсэг байгуулах, шагналд тодорхойлох, эд хөрөнгө
актлах, устгах, тэтгэмж тусламж олгох зэрэг асуудлууд нийт хэлэлцэж буй
асуудлын дийлэнх хувийг эзэлж байгаад дүгнэлт хийж, хэлэлцэх асуудлыг чанарын
талаас нь онцгой анхаарч, орон нутгийн ард иргэдийн амьдрал, сум орон нутгийн
хөгжлийн асуудлуудыг оновчтойгоор сонгон төлөвлөж, хэлэлцэн шийдвэрлэж байх, “Монгол улсын Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 23 дугаар
зүйлийн 23.4 дэх заалтыг бүрэн хангаж 15 доошгүй хоногийн өмнө Хурлын хуралдааныг товлон хуралдуулж байх, ИТХ-ын болон
Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтээр дагаж мөрдөх хэмжээ тогтоосон шийдвэрийг
хэлэлцэхдээ “Захиргааны ерөнхий хууль”-д заасан бэлтгэл ажлуудыг бүрэн
хангуулж, гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж хэвших, Хуралдааны материалын
бүрдэл, эмх цэгц, албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүрэн хангаж ажиллах, Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны үйл
явцыг видео, аудио бичлэгээр хийж, цахим архивын нэгж үүсгэх, БИНХ-д иргэдийн оролцоог
хангах боломжит арга хэлбэрүүдийг эрэлхийлж, иргэдийн амьдралд тулгамдсан
асуудлуудыг нь хэлэлцүүлж, товлосон цагт нь бэлтгэл сайтайгаар ажил хэрэгч
хуралдуулахад сумын Хурлаас тогтмол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг
үзүүлж ажиллах, Сумын
ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын ажлын хариуцлага сул, ажил гүйцэтгэх ур
чадвар, мэдлэг хангалтгүй, ажилдаа өсөж дэвшихгүй байгаад дүгнэлт хийж ажлын
байрны сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах, үр дүнгийн
гэрээг бодитой дүгнэхийг сумдын ИТХ-д даалгав. Мөн тус тогтоолоор сумдын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны материалын бүрдэл, эмх цэгц, албан хэрэг
хөтлөлтийн стандартыг сайжруулах үүднээс бүсчилсэн үзүүлэх сургалтуудыг сумдад зохион байгуулах, ажилдаа хариуцлагагүй
хандаж, үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэдэг, аймгийн Хурлын Ажлын албанаас
өгсөн зөвлөмж ажлын чиглэлийг хэрэгжүүлдэггүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөлд хандан
дүгнэлт гаргуулж, хариуцлага
тооцож ажиллахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргад даалгав.
2. Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх орон тооны бус Иргэний
зөвлөлийн тайлан, үйл ажиллагааны
талаар иргэний зөвлөлийн гишүүн Б.Нямхүүгийн мэдээлэл, “Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэж, урамшуулал олгох журам ”-ын төсөл боловсруулсан
тухай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны
мэдээллийг Иргэний зөвлөл нь үйл ажиллагаагаа жил улирлаар төлөвлөн, зөвлөлийн
хуралдааныг зохион байгуулж аймгийн Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүдтэй хамтран гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх сургалт сурталчилгаа, хяналт шалгалт, Цагдаагийн албан хаагчдын ёс
зүйн талаар судалгаа дүгнэлт хийх ажлуудыг түлхүү зохион байгуулан холбогдох
байгууллагуудад зөвлөмж санал өгч ажиллаж байгаа хэдий ч зөвлөл нь үйл
ажиллагаагаа олон нийтэд сурталчилахгүй, сумдад бага ажиллаж байгаа зэргээс
шалтгаалан иргэний зөвлөлийн үйл ажиллагааны талаар хөдөөгийн сумдын иргэд ямар ч мэдээлэлгүй байна.
Цагдаагийн байгууллагын тухай хууль, иргэний
зөвлөлийн дүрэмд зааснаар цагдаагийн
байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн
холбогдолтой мэдээ, тайланд дүгнэлт хийх, аймгийн хэмжээнд үйлдэгдэж
буй гэмт хэрэг, зөрчлийн байдалд мэргэжлийн байгууллагуудаар судалгаа дүгнэлт
гаргуулах, цагдаагийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн талаар
иргэдээс судалгаа авч, дүгнэлт гаргах, цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хуульд заасан
хугацаанд шалгах, шийдвэрлэх, иргэний зөрчигдсөн эрхийг хангах үйл ажиллагаатай
холбоотой тайлан, мэдээг авч, дүн шинжилгээ хийх зэргээр хууль, дүрэм,
төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг сайжруулах, эрчимжүүлэх шаардлагатай байгааг
тэмдэглээд “Журам батлах т
ухай” 64 дүгээр тогтоолыг батлав.
3.Аймгийн
Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн Аэродром орчмын аюулгүйн
бүс тогтоох
тухай асуудлыг хэлэлцээд Сэргэлэн сумын Хөшигийн
хөндийд баригдаж буй “Чингис
хаан” Олон улсын нисэх буудлын аэродромын
“Онцгой хамгаалалтын А-бүс”-ийн координатыг
1 дүгээр, “Тусгай хамгаалалтын Б-бүс”-ийн координатыг 2 дугаар, “Саадыг
хязгаарлах гадаргуу- Ойртолтын бүс”-ийн координатыг 3-р хавсралтын хамт батлан
64 дүгээр тогтоолыг батлан гаргаж Аэродромын
аюулгүйн бүсийг газрын мэдээллийн санд зохих журмын дагуу оруулах, аюулгүйн
бүсд холбогдох хууль, тогтоомж, аэродромд тавигдах шаардлагад нийцүүлэн газар
зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад
даалгав.
4. Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлага, ёс зүйн
байдлын талаар аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн
салбар зөвлөлийн дарга Ч.Сарангэрэлийн мэдээллийг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар
зөвлөлөөс 2017 оныг “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг
сайжруулах жил” болгон зарлаж, 6 хүрээний 11 арга хэмжээ 42 ажил үйлчилгээтэй
жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж
байгаагаас гадна Төрийн албан хаагчдын 2016 оны бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангаар 217 байгууллагад /цэрэг, цагдаагийн
байгууллагаас бусад/-ын 5435 албан хаагч ажиллаж байна.
Урианы жилийн ажлын хүрээнд төлөвлөгөөнд
тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг,
чадварыг сайжруулах, ажлын байранд нь суралцуулах, албан
хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн авьяас
чадварыг нээн хөгжүүлэх, ажлаас гадуурх нийгмийн
идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажил, арга хэмжээнүүд зохион
байгуулж байгаа хэдий ч зарим сумд, байгууллагуудын төрийн албан хаагчид гэмт
хэрэгт холбогдох, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргах, согтууруулах ундаа
хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх зэргээр хууль зөрчиж олон нийтэд
төрийн албан хаагчийн нэр хүндийг унагаах явдал гарч байна.
Тухайлбал аймгийн Прокурорын газраас
ирүүлсэн судалгаагаар 2015-2016 онд 73 албан хаагч гэмт хэрэг үйлдсэн байх
бөгөөд төрийн албан тушаалын төрлөөр авч үзвэл удирдах албан тушаалтан 11 буюу
гэмт хэрэгт холбогдсон албан хаагчдын 15.0, гүйцэтгэх албан тушаалтан 42 буюу
гэмт хэрэгт холбогдсон албан хаагчдын 57.53 хувь, туслах албан хаагч 20 буюу
гэмт хэрэгт холбогдсон албан хаагчдын 27.39 хувийг эзлэж байна.
Төрийн албан тушаалын ангиллын хувьд улс
төрийн албан хаагч 8 буюу гэмт хэрэгт холбогдсон албан хаагчдын 10.9 хувь,
төрийн захиргааны албан хаагч 14 буюу гэмт хэрэгт холбогдсон албан хаагчдын
19.17 хувь, төрийн тусгай албан хаагч 12 буюу гэмт хэрэгт холбогдсон албан
хаагчдын 16.44 хувь, төрийн үйлчилгээний албан хаагч 36 буюу гэмт хэрэгт
холбогдсон албан хаагчдын 49.31 хувийг эзлэж байна. Гэмт хэргийн гаралтын хувьд
аймгийн 27 сумын 16-д буюу 59.25 хувьд гэмт хэрэг гарчээ.
Тухайлбал: Алтанбулаг суманд 3, Архуст
суманд 3, Аргалант суманд 1, Батсүмбэр суманд 3, Баян суманд 4, Баян-Өнжүүл
суманд 2, Баянцогт суманд 3, Баянчандмань суманд 4, Борнуур суманд 2, Жаргалант
суманд 2, Заамар суманд 1, Зуунмод суманд 17, Мөнгөнморьт суманд 2, Сэргэлэн
суманд 6, Сүмбэр суманд 5, Эрдэнэ суманд
4 гарсан байна. Энэ нь сүүлийн 2 жилд төрийн албан хаагчдаас
гэмт хэрэгт холбогдож төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хохирол учруулан иргэдийн дунд төрийн албаны нэр хүнд буурч
байна.
Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагуудаас ажилтан, албан хаагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил нь үр дүнд хүрэхгүй,
байгууллагын ёс зүйн хороодын үйл ажиллагаа хэлбэрийн төдий, хангалтгүй байгааг тэмдэглээд “Төрийн албан хаагчийн
сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах
тухай” тогтоолыг батлан гаргав.
5. Төрийн дээд одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж
ахуй, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж
байгаа амжилтыг өндрөөр үнэлж “Ардын жүжигчин” цолоор-1, “Гавъяат
механикжуулагч” цолоор -1, “Гавъяат агрономич” цолоор- 1, “Хөдөлмөрийн гавъяаны
улаан тугийн одон”-оор-1, “Алтан гадас” одонгоор-27, “Цэргийн гавъяаны
одон”-оор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
-25 иргэдийг шагнуулахаар 67 дугаар тогтоолыг батлан Монгол Улсын Ерөнхийлөгчид
уламжлав.
6.Аймгийн
Засаг дарга Ж.Батжаргалын өргөн мэдүүлсэн хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлыг
хэлэлцээд 68 дугаар тогтоолыг батлан гаргав.
2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-ын бие даасан хот Чежү хотын иргэдийн
төлөөлөгчдийн хурлын ерөнхий асуудал эрхэлсэн хэлтсийн дарга, холбогдох албаны
хүмүүс төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаатай танилцлаа.
Бүгд
найрамдах Солонгос улсын Чежү хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий
асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Kim Chang Hyeon, Гадаад харилцааны төлөөлөгч Ko Yun Suk , Монголд суугаа Солонгос
иргэдийн нийгэмлэгийн зөвлөх Lee Yeoun Sang нар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө
оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Байгаль
орчин аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-яйчил нартай албан уулзалт хийж Чежү
хот, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найрамдалт хамтын ажиллагааг
эхлүүлэх санамж бичиг байгуулах бэлтгэл, зохион байгуулалтын ажлуудын талаар
ярилцаж, санал солилцов.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас энэ сард Баяндэлгэр, Эрдэнэ, Мөнгөнморьт,
Архуст, Баянжаргалан, Баянцагаан, Сэргэлэн сумдын ИТХ-ын дотоод ажилтай танилцаж зөвлөн туслав.
2017 оны 6-р сарын 22-нд Бүгд Найрамдах Солонгос улсын нутгийн
удирдлагын институт (logodi) –ийн Төлөөлөгчид Төв аймагт ажиллалаа.
Удирдлагын
академид айлчилж байгаа Бүгд Найрамдах Солонгос улсын Нутгийн удирдлагын
институт (LOGODI) –ийн төлөөлөгчид болох тус институтын ерөнхийлөгч Бэ Жин
Хван, Гадаад харилцааны албаны дарга, БНСУ-ын Ойн судалгааны
Үндэсний Хүрээлэнгийн доктор Хван Жэ Хун, Ёнгнам Их сургуулийн профессор И Хэ
Ёнг тэргүүтэй хүмүүс Төв аймагт ажиллаа. Төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга
Ц.Энхбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар мэргэжилтэнүүд хүлээн авч уулзсан бөгөөд тус
уулзалтын үеэр Ойн
судалгааны Үндэсний хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Хван Жэ Хун “Төрийн
байгууллагад гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх” сэдвээр, Ёнгнам Их сургуулийн
Төрийн удирдлагын тэнхимийн профессор, доктор И Хэ Ёнг “Төрийн захиргааны
байгууллага дахь бодлогын үнэлгээний асуудал” сэдвээр сургалт зохион
байгуулав.
Нутгийн удирдлагын институтад Төв аймгаас 15 хүн тус сургалтад
хамрагдаж байсан байна.
Аймгийн ИТХ-ын IX хуралдаанаар:-
1. Нийтийн
аж ахуйн талаар аймгаас баримтлах бодлогын төсөл
2.Зарим төсөл,
хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн /Агропарк, хүлэмж төсөл/-д хийсэн гүйцэтгэлийн
аудитын тайлан
3.Хөдөө орон нутаг төв суурин
газарт ашиглахгүй байгаа худаг усны тоо бүртгэлийн нарийвчилсан судалгааг
гаргаж бүртгэлээс хасах, нөхөн сэргээх журмын тухай |
/Ажлын албаны дүгнэлт/
4.Хоршоо хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2015-2017 онд
хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн төлөвлөгөөний
хэрэгжилтийн явцын тухай
5.Жаргалант сумын
“Ерөнхий боловсролын сургууль”-ийг Монгол Улсын Гавъяат багш Б.Хуушааны
нэрэмжит болгох тухай
6.Аймгийн
хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн
хэрэгжилтийн тухай
7.Төрийн дээд, одон медальд уламжлах тухай
8. Замын
сангийн хөрөнгийн тодотгол хийх асуудлыг аймгийн ИТХ-ын VI хуралдаанд танилцуулах зэрэг нийт 8 асуудал
хэлэлцэж 4 тогтоол, хуралдааны 3 тэмдэглэлээр үүрэг өгөв.
Энэ сард аймгийн ИТХ-ын дарга, Ажлын албанд хандсан 45 албан бичиг ирснийг
бүртгэн аймгийн ИТХ-ын дарга болон нарийн бичгийн даргад танилцуулан хариу өгөх
шаардлагатай 6 бичигнээс 4 бичгийн хариуг өгч 2 албан бичгийн хугацаа
болоогүй байна.
Аймгийн ИТХ-ын даргад хандан ирсэн 3 иргэний өргөдөлийг
бүртгэн авч удирдлагад танилцуулан хугацаа болоогүй бөгөөд шийдвэрлэх шатандаа
явж байна.
Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас Ерөнхийлөгчийн Тамгын газар,
салбарын яамдуудад болон холбогдох албан байгууллагад 43 бичгийг гарган
хүргүүлж ажилласан байна. Хариу ирүүлэх шаардлагатай 2 албан бичгийн хугацаа болоогүй байна.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын хийсэн ажлын тайланг сар бүр
авч байгаатай холбогдуулан Баян, Архуст, Лүн сумдын ИТХ-д 6-р сарын ажлын
тайлангаа ирүүлж ажилласан байна.
Үүнд:-
Баян сумын ИТХ энэ сард сумын ЗДТГ-ын ажилтнуудад “Хамтарсан баг” сургалт
зохион байгуулж аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаас өгсөн үүрэг даалгаварын
талаар мэдээлэл өгч ажилалсан байна.
Мөн сумын
төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын зохион байгуулж хорих 415-р ангийн
нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд оролцож сумын ИТХ-аас хийж гүйцэтгэж
байгаа ажлын талаарх мэдээллийг танилцуулж “Эхийн алдар” одонгоор шагнагдсан
ээжүүдэд шагналыг өгч ажилласан байна.
Сумын ГХУСАЗЗ-ийн “SCHOOL POLICE” арга хэмжээг зохион байгуулж ажиллаж аймгийн “ТӨВ” телевизэд сумын үйл ажиллагааны
талаарх мэдээлэл өгч ажилласан байна.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 06-р сарын 21-ний өдөр хуралдуулж
ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товыг товлон, 2 асуудал хэлэлцэж шийдвэрлэв.
Сумын ИТХ-аас БИНХ-ын дарга нартай уулзан төрийн дээд одон медальд уламжлах
хүмүүсийн материалыг шаардлага хангаж ажиллахыг зөвлөв.
Тус суманд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн
Д.Дунхорол ажиллан хийж гүйцэтгэж байгаа
ажилтай танилцан 78.5 хувьтай дүгнэсэн байна.
Архуст сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 1 удаа хуралдаж сумын ИТХ-ын хуралдааны
товыг тогтон хэлэлцэх асуудлыг батлав.
Тус сумын Нарст, Ноёншанд БИНХ-ын дарга нарт зөвлөн тусалж ажилласнаас
гадна аймгийн ХХҮГ-аас зохион байгуулсан сургалтад ИТХ-ын 10 төлөөлөгчийг
хамруулав.
Сумын ИТХ-ын бодлогын хороодын дарга нартай хамтран Иргэдээ сонсоё аяны
хүрээнд ажлын тайланг танилцуулан ажилласан байна. Аймгийн ИТХ-ын Ажлын
албанаас ирж зөвлөн туслах ажлын хэсгээс өгсөн зөвлөмж чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө
гарган ажиллаж байна.
Төв аймгийн Лүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 6 сард 1 удаа
хуралдаж 11 асуудал хэлэлцэж, 3
заалт бүхий 2 тогтоол, гарган ажиллав.
2017 оны
06 сарын 15-нд ИТХ-ын ээлжит 04 дүгээр хуралдаан болж 13 асуудал хэлэлцэж
10 тогтоол батлан гаргасан байна. ИТХ-ын 04-р хуралдаанаар Сумын Засаг даргын
үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сумын эдийн засаг нийгмийг хэгжүүлэх
2017 оны үндсэн биглэлийн биелэлт, ОНО-ын төлөвлөгөөний хагас жилийн биелэлт,
төсвийн байгууллагуудын зардлын гүйцэтгэл, мөн орон нутгийн газар нутгийг
тусгай хамгалалтанд авах зэрэг сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг
хэлэлцэж шийдвэр гарган ажилласан байна.
2017 оны 06 сарын 12-нд Баруун бүсийн түшиц хурлыг зохион
байгуулж 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг
батлан шийдвэрлэсэн байна. Хуралд 5 сумын хурлын дарга, нарийн бичгийн дарга
нар оролцлоо.
2017-06-20-ны
өдөр хуралдсан ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар сумын сумын ЗДТГ-ын тайлан,
1,2,3-р багийн Засаг дарга нарын тайлан хэлэлцэж дүгнэлт зөвлөмж өгч ажилласан байна.
МЭДЭЭ
БЭЛТГЭСЭН:
АЖЛЫН АЛБАНЫ
АЖИЛТАН Д.ОЮУНСАЙХАН
ХЯНАСАН:
НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН
ҮҮРГИЙГ
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Э.ДОРЖСҮРЭН