Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 2,5 км, Баруун Зуунмод багийн 3,5км хатуу хучилттай автозамуудын ажил үндсэндээ дуусч 6 дугаар сарын 24-ний өдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй төлөөлөгчид ИТХ-ын тэргүүлэгч Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал болон бусад удирдлагууд оролцлоо. Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ зам дагаж хөгжил ирдэг болохоор энэхүү замыг дагаад Төв аймгийн хөгжил шинэ түвшинд хүрнэ гэдэгт бид итгэж байгаа. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэгчидтэйгээ хамтран, шинэ санал санаачлагыг бодлогоор дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон шинэ, бүтээлч ажлыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд 2021 он гэхэд нийслэл хотыг 21 аймагтай хатуу хучилттай замаар бүрэн холбоно гэдгээ ч онцолж байсан юм. Баянхошуу багийн 2,5км замын ажил тэртээ 2012, 2013оны үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар анх баригдаж эхэлсэн боловч тус авто замын барилгын ажилд шаардлагатай хөрөнгө улсын төсөвт дахин хувиарлагдаж чадаагүйн улмаас эдгээр замын ажил зогсонги байдалд орж өнөөг хүрсэн байна.
Улмаар 2013 оноос хойш тухайн замууд ашиглалтын явцад ихээхэн эвдэрсэн урьд хийсэн ажлууд нь үндсэндээ үр дүнгүй болсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн энэ ажилд шаардагдах 4,8 тэрбум төгрөгийн ХО-ыг зам тээврийн хөгжлийн яамнаас санаачлан МУ-ын ЗГ-ын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 140 тоот тогтоолоор батлуулж шийдвэрлүүлсэн байна. Үүний үр дүнд 6км хатуу хучилттай авто замын ажил үндсэндээ дуусч зорчих хэсгээ нээлээ. Баруун Зуунмод багийн 3,5 км, Баянхошуу багийн 2,5 км хатуу хучилттай авто замын засвар шинэчлэлийн ажлыг Авто замын барилгын “Ялгуусан” ХХК, “Төв АЗЗА” Төрийн өмчит хувьцаат компани хамтран хийж гүйцэтгэж байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг, замын хашлага, далан хөвөөний ажил хийгдэж уг зам бүрэн ашиглалтанд орох юм. Тус замын ажилд 12 инженер техникийн ажилтан, 35 жолооч механизимчин 74 замчин 14 туслах ажилчин орон нутгаас 18 туслах ажилчин нийтдээ 130 гаран ажилчид 46 машин механизмтай 6км авто замыг бүтээлцсэн байна. Энэ их ажлын явцад амжилт гарган сайн ажилласан шилдэг замчдыг урамшуулж өргөмжлөл мөнгөн шагналаар 4 хүнийг шагнаж урамшууллаа.