Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас салбарынхаа ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Төв аймгийн 27 сумын мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт пургон маркийн авто машины батламжийг гардуулж өглөө. Батламжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Мөнхбаясгалан тэргүүтэй мэргэжилтнүүд хүрэлцэн ирж гардуулж өглөө.