ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

БНСУ-ЫН БИЕ ДААСАН ХОТ ЧЕЖҮ ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЕРӨНХИЙ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХОЛБОГДОХ АЛБАНЫ ХҮМҮҮС ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2017-06-19

Бүгд найрамдах Солонгос улсын Чежү хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Kim Chang Hyeon,  Гадаад харилцааны төлөөлөгч Ko Yun Suk ,  Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн зөвлөх Lee Yeoun Sang нар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ж.Даш-яйчил нартай албан уулзалт хийж Чежү хот, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичиг байгуулах бэлтгэл, зохион байгуулалтын ажлуудын талаар ярилцаж, харилцан  ярилцлаа.

Уулзалтын хүрээнд Төв аймаг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга, үйл ажиллагаа, аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, аялал жуулчлалын маршрут тогтоох талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцон, санамж бичгийг 7 дугаар сард байгуулах талаар урьдчилан  хэлэлцлээ.

Мөн дээрх албаны хүмүүст аймгийн музей, манзушир хийд, шинэ нисэх онгоцны бүтээн байгуулалт, Эрдэнэ сумын ИТХ-ын үйл ажиллагаа болон тус суманд байрлах Чингисийн морьт хөшөө, 13-р зуун цогцолборыг үзүүлж танилцууллаа.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 98
3 / 3%
3 / 3%
61 / 62%
2 / 2%
29 / 30%