ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ТЕЛЕ ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛАХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МӨРДӨХ, ЖУРМЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХААР БУЦААВ

2017-06-15

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өнөөдөр /2017.06.15/ Цагдаагийн газраас “Теле хяналтын камер суурилуулах, ашиглах үйл ажиллагаанд мөрдөх журам”-ыг танилцуулсан юм. 
Уг журамд бүх төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нь өөрийн санхүүжилтээр дотор болон гадна орчинд хяналтын камер бүрэн суурилуулж, цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох үүрэг хүлээх бөгөөд байгууллагын дотор болон гадна орчинд гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн тохиолдолд тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, нотлох баримтыг олж тогтоох ач холбогдолтой хэмээн Цагдаагийн хошууч Б.Баттулга тайлбарлаж байна. 
Тэргүүлэгчдийн зүгээс уг журмыг хэрэгжүүлэхийн тулд хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахуйц нөхцөлийг тусгах, иргэд, ААНБ-уудад өөрийн байгууламжийг бүрэн камержуулах тухай албадан шаардах бус харин ач холбогдол, үр дүнг танилцуулж, сайн дураар хамтран ажиллах, итгэлцлийн зарчмыг баримтлах,  кибер аюулгүй байдлын асуудлыг хамтатган оруулах зэрэг саналууд гаргасан бөгөөд журмыг  дахин боловсруулж, хэлэлцүүлэх үүрэг өгөв. 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 117
3 / 3%
3 / 3%
73 / 62%
2 / 2%
36 / 31%