ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ЭРҮҮГИЙН, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2017-06-14

Ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох, хуулийн үзэл баримтлалыг таниулах зорилгоор Хууль зүй дотоод хэргийн яамнаас Монгол улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран манай аймагт сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтыг Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн еранхий газар, Цагдаагийн академи, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тусгайлсан хөтөлбөрийн дагуу 10 сургагч багшаас бүрдсэн баг хамт олон явуулах бөгөөд сургалтанд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудыг үндсэн чиг үүргийнхээ хүрээнд шууд хэрэглэдэг, хэрэгжүүлдэг албан тушаалтнууд болох шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүхийн шинжилгээний алба, тагнуулын байгууллагын албан тушаалтнууд, өмгөөлөгч, улсын байцаагчид хамрагдаж байна. Сургалт 5 өдөр үргэлжлэх юм.23

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%