Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран “Иргэний танхим сонсож байна” явуулын хэлэлцүүлгийг Дархан сумын багуудад хэсэгчлэн зохион байгуулж байна.
Энэ удаа Дархан сумын 9, 10 дугаар багийн иргэдэд хүрч үйлчлэн Иргэний танхимын нээлттэй хэлэлцүүлгийг /2017.06.09/ Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт дээрх багуудаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батболд, П.Юра, Б.Жавхлан нар болон сумын ИТХ-ын дарга, Төлөөлөгчид, аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль эрхзүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн дарга нар оролцсон юм
Хэлэлцүүлгийн эхэнд ХОХБТХ-ийн дарга С.Баясгалан “Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 300 хоногийн ажлын тайлан” мэдээллийг танилцуулав.
Тодруулбал
1. Дархан сумын Өргөө, 4, 9, 10, 12, 14, 16-р багийн нийтийн орон сууцны орцны 65 ширхэг хаалга, Шарын гол сумын нийтийн орон сууцны орцны 30ш кодтой, дулаалгатай, соронзон зүрхэвч бүхий төмөр хаалгыг 98.1 сая төгрөгөөр хийх
2. “Ногоон хувьсгал” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 9,10 дугаар багт ногоон байгууламжийн хайс шинээр хийх зэрэг тус багуудад хийх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Мөн Манай байр-миний гэр аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд тус багийн оршин суугчдын дунд өөрсдийн санаачлагаар хамгийн түрүүнд орцоо засварласан байранд кодтой хаалга хийж өгч урамшуулахаар болсон тухай аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батболд тайлбарласан юм.
Түүнчлэн аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудын талаар иргэдийн асуултад хариулж тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон юм.
Хэлэлцүүлэг оролцсон Дархан сумын 10 дугаар багийн иргэн н.Бямбаа гуай Дархан сумын Багуудын захиргааны үйл ажиллагааны төсвийг нэмэгдүүлэх, Хээтэйгийн 5-4 дүгээр байрны дээврийг засварлах хүсэлт тавьсан бөгөөд аймаг удирдлагуудаас Багуудыг чадавжуулахад анхаарч байгаа, тухайлбал аймгийн ИТХ-ын 7 дугаар хуралдаанаар баталсан төсвийн тодотголоор Баг тус бүрт тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон тухай дуулгалаа.
Мөн иргэн н.Сүхбаатар Тайвань улсад Дарханы иргэдийн суралцах болон ажиллах төсөл хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн бөгөөд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Жавхлан тодорхой хариултыг өгсөн юм.
Иргэд аймгийн Засаг даргын даргын үйл ажиллагааны хүрээнд бага санхүүжилтээр олон талын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж буйд талархал илэрхийлж байлаа.
Мөн орон сууцны байрны дээвэр, зоорийн давхрын засвар шинэчлэл, СӨХ болон оршин суугчдын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарал хандуулах, аливаа бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээж авахдаа гүйцэтгэгч байгууллагын хариуцлагын тогтолцоог өндөржүүлж, эвдрэл гарсан тохиолдолд эргээд засварлуулах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийн хажууд явган хүний зам байгуулах зэрэг саналуудыг гаргалаа.