ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

2017-06-09

Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 41, 42 дугаар тогтоолоор байгуулагдсан комиссууд Баянхангай, Сэргэлэн сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, Алтанбулаг, Аргалант, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянхангай, Баян-Өнжүүл, Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч зэрэг удирдах албаны 12 сул ажлын байранд сонгон шалгаруулалт явууллаа.

Сонгон шалгаруулалтын захиалгыг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 112 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө http://csc.gov.mnwww.tov.gov.mn цахим хуудас, Дотоод удирдлагын систем холбогдох цахим хуудсуудаар болон, Нэгдсэн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаар дамжуулан сурталчилсан.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 110 тоотод бүртгэхэд нийт 22 иргэн бүртгүүлэв. Үүнд:-

Зарлагдсан ажлын байрны нэрБүртгүүлсэн иргэдийн тоо
1Баянхангай сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч5
2Сэргэлэн сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч9
3Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч1
4Баянжаргалан сумын Соёлын төвийн эрхлэгч1
5Эрдэнэсант сумын Соёлын төвийн эрхлэгч2
6Баянхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч1
7Баян-Өнжүүл сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч2
8Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч1
НИЙТ ДҮН22
9Аргалант сумын Соёлын төвийн эрхлэгчИргэн бүртгүүлээгүй ажлын байр
10Баян сумын Соёлын төвийн эрхлэгч
11Баяндэлгэр сумын Соёлын төвийн эрхлэгч
12Баян-Өнжүүл сумын Соёлын төвийн эрхлэгч


Сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1010 цагт аймгийн ЗДТГ-ын хуралдааны танхимд эхлүүлж, журмын дагуу сорилын болон мэдээллийн технологийн ур чадварын шалгалтыг цахим /онлайн/-аар, бичгийн шалгалтыг урьдчилан бэлтгэсэн даалгаврын дагуу бичгээр, ярилцлагын шалгалтыг мөн өдрийн 1200 цагаас эхлэн  авч дуусгасан. Бүртгүүлсэн 22 иргэнээс 2 иргэн тухайн өдөр шалгатад ирээгүй. Ингээд 20 иргэн өрсөлдсөнөөс сорилын шалгалтад 13 нь тэнцэж, ярилцлагын шалгалт авч дууссаны дараа нийлбэр дүнгээр 10 иргэн 60 буюу түүнээс дээш оноо авч өрсөлдсөн ажлын байранд тэнцлээ. Үүнд:

Шалгуулагчийн нэрӨрсөлдсөн ажлын байрЕрөнхий шаардлагаУдирдах ур чадварЯрилцлагаНИЙТ онооБайр
1Болдбаатарын ЦолмонБаянхангай сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч20.5324.515.060.03I
1Дамдинпүрэвийн НэргүйСэргэлэн сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч23.5425.518.067.04I
2Оросоогийн Баярсайхан26.1727.513.066.67II
3Чанцалдуламын Буянтогтох18.6630.8315.3364.82III
4Бямбаагийн Батхишиг25.229.5963.7IV
5Гүрцэдэнгийн Алтанцог18.2530.8311.3360.41V
6Эрдэнэбатын Буяндэлгэр14.6332.513.060.13VI
1Авираа

Гэрэлт-Од

Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч21.0424.522.568.04I
1Даваа МөнхцэцэгБаянжаргалан сумын Соёлын төвийн эрхлэгч20.15271663.15I
1Нямцэрэн ЭнхболдСүмбэр сумын ЭМТ-ийн эрхлэгч24.825.317.867.9I

Шалгалтын явцад иргэн тэнцээгүй, мөн иргэн бүртгүүлээгүй Аргалант, Баян, Баяндэлгэр, Баян-Өнжүүл, Эрдэнэсант сумдын Соёлын төвийн эрхлэгч, Баянхангай, Баян-Өнжүүл, сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын сул ажлын байрыг дахин зарлуулах саналыг салбар зөвлөлд хүргүүлэхээр тогтсон байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%