Бага боловсролын багш нарт зориулсан сургалт 2017 оны 06 дугаар сарын 05-08-ний өдрүүдэд явагдлаа. Уг сургалтын зорилго нь STEM сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан бага ангийн сурагчдад STEM боловсролын суурийг тавих, математик, байгалийн ухааныг сонирхон судлах эрмэлзэл, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг бүтээлчээр ашиглах талаар бага боловсролын багш нарт онол арга зүйн дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.
2017 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод үндэсний 120 сургагч багш бэлтгэсэн бөгөөд дараагийн шатны сургалт буюу орон нутгийн бага боловсролын нийт багшийн 30 орчим хувьд сургалт зохион байгуулж байна. STEM(Science, Technology, Engineering, Math) гэдэг нь байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик гэсэн 4 үгний товчлол юм. Дэлхий нийтэд математик болон шинжлэх ухааны мэдлэгээ ашиглан тулгамдсан асуудлын бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, технологи хэрэглэх чадвартай ажиллах хүчний хэрэгцээ эрс өсч байна.
Багц бүрэлдэхүүнийг Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны хөрөнгө оруулалт тайгаар Боловсролын чанарыг шинэчлэл төслөөс бага боловсролын 1-4 дүгээр ангид Япон улсын ARTEC компанийн үйлдвэрлэсэн 2 багц бүрэлдэхүүн, 5 дугаар ангид ХБНГУ-ын Fishertechnik компанийн багц бүрэлдэхүүнийг нийт сурагчдад хүртээмжтэй байхаар сургуулиудад хуваарилан олгоод байна.
Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, урт удаан хугацаанд ашиглах боломжтой, олон эд ангиудаас бүтсэн, угсарч салгахад хялбар, үл хөдлөх болон хөдөлгөөнт зохиомж, машин, механизмуудын загварыг бүтээж болдог зэрэг олон давуу талуудтай. STEM сургалтын үндсэн зорилго нь сурагчдад багаас нь тогтвортой хөгжлийн боловсролын зарчмыг баримтлан суралцах арга барилд сургаж, насан туршийн боловсролын үндэс суурийг бий болгоход чиглэдэг байна.