Тус өдөрлөгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баян, Архуст, Дэлгэрхаан, Баянхангай Баяндэлгэр, Баян сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулсан бол 57 багийн эмч нарт иж бүрэн мотоциклын түлхүүрийг гардуулан өглөө. Мөн эрүүлийг хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 5 хүнийг Засгийн газрын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар, 5 хүний Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнасан байна.
Төв аймгийн хувьд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.09.15-ны өдрийн тогтоолоор “Элэг бүтэн Төв аймагчууд хөтөлбөр батлаж 2016 оны 9 дүгээр сараас эхлэн хөтөлбөрийн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн 30-с дээш насны 41286 иргэнээс 2016 онд аймгийн хэмжээнд 5000 иргэнийг хамруулах зорилт тавьж үүнээс 4851 /97.02%/ хүнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, В вирус илрээгүй 318 хүнийг В вирусын дархлаажуулалтад, 140 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулжээ.
Мөн 4 дүгээр сараас хойш Зуунмод сумын баг тус бүрт ЭМГ, ЭМНДХ-ээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн танилцуулга хийж, Баруун Зуунмод өрхийн ЭМТ-тэй хамтран 6 багийн нийт 634 хүнийг В, С вирус илрүүлэх үзлэгт хамруулж, С вирус илэрсэн 87, В вирус илэрсэн 45 хүнийг хяналтад авч, В вирус илрээгүй 589 хүнд сайн дурын В вирусын дархлаажуулалтад хамрагдах зөвлөгөө өгчээ. “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Eleg.mohs.mn программд цахим мэдээлэл оруулах эрх авч, АНЭ, 27 сум, өрхийн ЭМТ-дөө лицензийн дугаараар нь эрх нээн өгч 40-65 насны иргэдийг элэгний В, С илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Төв аймгийн хэмжээнд 40-65 насны 24654 иргэн байдаг аж.