Аймгийн ИТХ-ын 8-р хуралдаанаар:
1.Сумдын ИТХ-уудын материалд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн тухай
2.Иргэний зөвлөлийн мэдээлэл, түүний үйл ажиллагааг дүгнэх урамшуулал олгох журам батлах тухай
3.Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын "Аюулгүйн бүс" тогтоох тухай
4.Аймгийн хог хаягдлыг бууруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3-р үе шатны төлөвлөгөөний төслийн мэдээлэл
5.Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах тухай
6.Төрийн дээд одон медальд уламжлах тухай
7.Боловсрол Соёл урлагийн газрын мэдээлэл
8.Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай зэрэг нийт 8 асуудал хэлэлцэж 5 тогтоол баталж, хуралдааны тэмдэглэлээр 2 үүрэг өгч, аймгийн хог хаягдлыг бууруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 3-р үе шатны төлөвлөгөөний төслийн мэдээлэлийн асуудлыг дахин танилцуулахаар буцаасан шийдвэрүүдийг гаргалаа.