ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Аймгийн ИТХ-ын Ажлын албаны 5-р сарын ажлын мэдээ

2017-05-31

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД, АЖЛЫН АЛБАНААС

2017 ОНЫ 5-Р САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

                                                          АЖЛЫН МЭДЭЭ

2017.05.30.                                                                                                                        Зуунмод.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид,  Ажлын албанаас 2017 оны 5 дугаар сард  дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хороо, Хурлын Ажлын албанаас санаачилан ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран 05 дугаар сарын 17-ны өдөр  аймгийн ИТХ-ын V-р хуралдаанаар хэлэлцэх:  Иргэн бүрт насан туршийн боловсролыг эзэмшүүлэх орчин, нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх хүүхэд залуучуудын авьяас, хүсэл сонирхолд нийцүүлж мэргэжил, чадвар, үндэсний өв соёл зан заншлыг эзэмшүүлж зөв монгол хүн болгон төлөвшүүлэх зорилгоор боловсруулсан “Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ын төсөлд санал авахаар төрийн албан хаагчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны гишүүн Д.Алтанцэцэг, Г.Бямбадорж, Ц.Батдорж, Т.Алтаншагай, Ц.Эрдэнэбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын бодлогын хэлтсүүд түүний харъяа агентлагууд,  Зуунмод сумын ИТХ-ын дарга Ц.Энхжин, Зуунмод сумын 6-н багийн иргэд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын менежер холбогдох албан тушаалтнууд, Баянчандмань, Заамар, Эрдэнэ, Батсүмбэр сумдын МСҮТ-ийн захирал, 6 бүс хариуцсан Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, Зуунмод сумын ЕБС-иудын захирал, аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Зуунмод сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч зэрэг 90 гаруй хүн оролцож, хэлэлцүүлгээс гарсан саналыг тус бодлогын баримт бичигт тусган аймгийн ИТХ-ын тавдугаар хуралдаанд өргөн мэдүүллээ.

- Аймгийн ИТХ-ын V-р Хуралдаанаар:

Аймгийн ИТХ-ын V хуралдаан 2017 оны 5-р сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд 90.24 хувьтай хуралдлаа.

ИТХ-ын Ээлжит Тавдугаар хуралдаанаар:-

1.Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай

2.Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батламжлах тухай

3.Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай

4.“Баян Туул” суурингийн газрыг улсын тусгай хамгаалалттай газраас чөлөөлүүлэх хүсэлт уламжлах тухай

5.Аймгийн зарим сумдын хилийн цэсийг шинэчлэн тогтоож, аймаг сумдын хилийн цэсийн зураглалыг баталгаажуулах тухай

6.Боловсролын тогтвортой хөгжлийн бодлого батлах тухай

7.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, хяналт тавих журмыг шинэчлэн батлах шинэчлэн батлах тухай гэсэн 7 асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг батлан гаргалаа.

Төв аймгийн ИТХ-ын 5 дугаар хурлдааныг “ДДИШ” ТВ-ийн 76, “ОД” кабелийн ТВ-ийн 5 дугаар сувгаар аймгийн “Төв” телевиз ШУУД дамжуулан үзүүллээ.

 

Image may contain: 3 people, people sitting, indoor and text

 

Image may contain: 4 people, people sitting and indoor

 

3

 

- Тэргүүлэгчдийн VII-р Хуралдаанаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 7-р хуралдаан хуралдаж  13 асуудал хэлэлцэн 5  тогтоол батлан гаргав.

1.Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудалд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Улсын тусгай хамгаалалттай “Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-аас Эрдэнэ сумын “Баян Туул” суурингийн газрыг гаргах санал уламжлах тухай” гэсэн асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

2. Цэргийн дүйцүүлэх албаны хяналтын тоо батлах тухай асуудлыг хэлэлцээд 2017 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог 80 байхаар тогтоов.

                  3. Аймгийн “Уул уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцээд  “Аймгийн уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийн явц, үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнах,  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 222 дугаар тогтоолын 11.3 дахь заалтад нийцүүлэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын аймгийн дэд зөвлөл”-ийг шинэчлэн байгуулах, мөн тогтоолын 11.5 дахь заалтын дагуу сумдын дэд зөвлөлийг шинэчлэн байгуулж ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, эдгээр дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, тогтмолжуулж,  “Аймгийн  уул уурхай, эрдэс баялгийн талаар баримтлах бодлого-ыг  хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах ажлыг давхар хариуцуулан үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг өгөв.

4. Аймаг, сумдын төсөвт байгууллага болон ОНӨҮГ-уудын 2016 оны жилийн эцсийн тооллогын дүнг хэлэлцээд Орон нутгийн өмчийн 2016 оны жилийн эцсийн нийт хөрөнгийг 226069.5 сая төгрөгөөр, үүнээс үндсэн хөрөнгийг  225473.7 сая төгрөгөөр баталгаажуулж, тооллогын дүнг батлав.

5.Аймгийн ИТХ-ын ээлжит Тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төслүүдийг хэлэлцэн Хурлын хороонд дүгнэлт гаргуулахаар шилжүүлэв.

12. Төрийн одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцээд Төв аймгийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа иргэдийн амжилтыг үнэлж “Хөдөлмөрийн баатар” цолоор-1, “Гавъяат механикжуулагч” цолоор-1, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 1, “Алтан гадас одон”-оор 18, “Цэргийн гавъяаны одон”-оор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар-18 иргэдийг шагнуулахаар “Төрийн одон, медальд уламжлах тухай” 61 дүгээр тогтоолыг батлан Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.

05 –р сарын 29-ны өдрийн хуралдсан Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар  Хурлын бодлогын хороодоос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Хурлын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

 

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Заамар, Угтаалцайдам, Цээл, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн сумдын ИТХ-ын дотоод ажилтай  танилцаж зөвлөн туслав.

2017 оны 5-р сарын 19-21 ний өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдсан “Зүүн бүсийн ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын зөвлөлдөх уулзалт”-д аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд оролцов. 

Аймгийн ИТХ-ын Бодлогын хороодын дунд “Хөгжлийн төлөө хамтдаа” спортын нөхөрсөг тэмцээнийг 2017 оны 5-р сарын 28-ны өдөр зохион явуулж багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хороо, 2-р байрыг Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо, 3-р байрыг Нутгийн удирдлага хууль хяналтын хороо тус тус эзэллээ.

Энэ сард аймгийн ИТХ-ын даргад Ажлын албанд хандсан 53 албан бичиг ирснийг бүртгэн Хурлын дарга болон нарийн бичгийн даргад танилцуулан хариу өгөх шаардлагатай  4 бичигний  албан хариуг өгч ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын даргад хандан ирсэн 4 иргэний өргөдөлийн 2 хариуг хуулийн хугацаанд багтаан өгч ажилласан бөгөөд 2 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байна.

Аймгийн ИТХ-ын дарга, Хурлын Ажлын албанаас Ерөнхийлөгчийн Тамгын газар, салбарын яамдуудад болон холбогдох албан байгууллагад 38 бичгийг гарган хүргүүлж ажиллалаа.

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт зориулсан “Манлайлал”-ын сургалтыг 2017 оны 5-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат оролцлоо.

Мөн УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь”  төслөөс зохион байгуулсан сургагч багшийн сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв хамрагдлаа.

Батлан хамгаалах яамнаас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт зориулсан “Цэрэг стратегийн онол практик” хээрийн бэлтгэл сургуулилалтыг 2017 оны 5-р сарын 25-26 ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат хамрагдлаа.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран Орхон аймагт 2017 оны 5-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус чуулганд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат оролцож Төв аймгийнхаа уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьж оролцлоо.

Монгол Улсын Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комиссоос аймаг нийслэл, дүүргийн салбар комиссын нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг 2017 оны 5-р сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн хамрагдлаа.

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас сумдын ИТХ-ын хийсэн ажлын тайланг сар бүр авч байгаатай холбогдуулан Баян, Эрдэнэсант, Эрдэнэ сумдын ИТХ-д 5-р сарын ажлын тайлангаа ирүүлж ажилласан байна.

Үүнд:-

Баян сумын ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдааныг хуралдуулж Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг тогтоон, Төмөр зам барих газар хүссэн асуудлыг хэлэлцэн уг асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэн зохих шийдвэрийг гарган ажилласан байна. Сумын ИТХ-аас БИНХ-ын дарга нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж ажилласан.

            Эрдэнэсант сумын ИТХ-ын тавдугаар хуралдаан 71.4%-ийн ирцтэй, ИТХ-ын Тэргүүлэгчийн  хуралдааныг 5-р сард  2 удаа хуралдаж ирц 57.1%-71.4%-ийн ирцтэй хуралдсан байна.

 

IMG3032
IMG3032
 

 

 

 

 

 

 

 

 


            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонгуулийн хэсгүүдийг нэгтгэх тухай, хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг 2015-2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, “Нийтийн аж ахуйн талаар аймгаас баримтлах бодлого”-д тусгуулах санал, ЕБС, хүүхдийн цэцэрлэгийн ажлын явцын талаар мэдээлэл сонсох, сумын “Төлөөлөгчийн өдөр”-ийг тогтоох тухай, үдийн цай хөтөлбөрт хяналт шалгалтын талаар мэдээлэл сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

            Тус сумын  2-р багийн ИНХурал 5-р сарын 11-нд, 3-р багийн ИНХурал 5-р сарын 5-нд, 4-р багийн ИНХурал 5-р сарын 2,3-нд, 5-р багийн ИНХурал 5-р сарын 9-нд тус тус хуралдсан бөгөөд сумын ИТХ,  ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээ  багуудын хуралд оролцож хурлын ажлын явц, ГХУСАЗЗ-ийн ажлын талаар товч мэдээлэл хийн, иргэдийн санал бодлыг сонсож,  гарын авлага материал тарааж ажилласан байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


            2017.05.10-ны өдөр Эрдэнэсант сумын ИТХ-ын Төлөөлөгчид, БИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга нарын дунд Үндсэн хууль, ЗЗНДНТУТухай хууль, танин мэдэхүйн асуултаар “АХА” тэмцээн, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ.

            Эрдэнэсант сумын ИТХ-ын хороодууд 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 5-р сард хийх хяналт шалгалт хийх удирдамжийг батлуулан холбогдох байгууллага, газруудад хүргүүлэн 5-р сарын 29-31-ний өдрүүдэд удирдамжийн дагуу ажилласан байна.

Эрдэнэ сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаан 90 хувийн ирцтэй хуралдаж Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын 2016 оны гүйцэтгэл, Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, Сум хөгжүүлэх сангийн төлөвлөгөөний хуваарь батлуулах тухай, Сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх оршуулгын журам батлах тухай/, Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах журмыг шинэчлэн батлах тухай, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд төлбөрийн орлогын хэсгийг зарцуулах хуваарийг батлах тухай, Ахмадын хорооны хүсэлт, ”Өгөөмөр баян буурал” ЗГБХН-ийн хүсэлт, ”Төлөөлөгчийн өдөр”-ийг тогтоох тухай, Хураамжийн журам батлах тухай, Хүсэлт уламжлах тухай Иргэн Ж.Чинбат, Хамтран ажиллах,“Иргэдээ сонсоё” уриан дор сумын иргэдээс авсан Сэтгэл ханамжийн судалгааны дүгнэлт, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын 2018 оны хуваарь батлах тухай  зэрэг асуудлуудг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна.

   

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, тус хуралдаанаар Сумын ИТХ-ын ээлжит бус анхдугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Хөрөнгө актлах тухай, Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын тухай, Багийн эмч, байгаль хамгаалагч нарын үйл ажиллагааны тайлан, Драгон холдинг ХХК, 3-р багийн иргэн Ж.Чинбат нарын хүсэлтийн талаар сумын Засаг дарга Н.Мөнхсайханы өргөн барьсан сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх  санал, ”Эрдэнэ хүнс Само” ХХК-ны хүсэлт ,“Нийтийн аж ахуйн талаар аймгаас баримтлах бодлого”-д тусгах санал хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг гаргасан байна.

           

 

 

                                                                   МЭДЭЭ БЭЛТГЭСЭН:

АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТАН                 Д.ОЮУНСАЙХАН

ХЯНАСАН:

                                  НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ

                    ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                  Э.ДОРЖСҮРЭН                          

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 68
2 / 3%
3 / 4%
39 / 57%
1 / 1%
23 / 34%